С.Ганчимэг өмгөөлөгчийн эрхийг зөрчжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хорооноос өмгөөлөгч С.Ганчимэгт өмгөөлөл хийх бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж Хууль зүй,  дотоод хэргийг яаманд хүргүүлсзн байдаг. Харин үүний хариуд С.Ганчимэг мөн тус яаманд гомдол гаргажээ. Гомдолд "Энэ хэргийн хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй" гэсэн байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж үзээд Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороонд "С.Ганчимэг өмгөөлөгчид холбогдох асуудлыг дахин хянаж үз" хэмээн буцаажээ. Энэ талаар Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороо тайлбарлахдаа "С.Ганчимэг өмгөөлөгч нь ёс зүйн алдаа гаргасан болох нь шүүхээр тогтоогдсон байгаа. Манайх сахилгын хорооноос зохих журмын дагуу арга хэжээ авч, яаманд хүргүүлсэн. Гэвч бидний шийдвэрийг буцаасан" гэсэн юм. Харин үүнд ХЗДХЯ-ныхан "Өмгөөлөгчдийн холбооноос тухайн өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэхдээ өөрийг байлгаж байж асуудлыг шийднэ гэсэн байдаг юм. Гэтэл С.Ганчимэгийг байхгүй байхад энэ асуудлыг шийдсэн байгаа нь дээрхи дүрмийг зөрчсөн гэв.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top