УИХ-ын хаврын чуулган Тавантолгойн асуудал, төсвийн тодотгол, Сонгуулийн тухай хууль зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэж амжилгүй завсарласан билээ. Тиймээс энэ сарын 15-нд ээлжит бус чуулганыг зарлаж Тавантолгой болон төсвийн тодотголыг хэлэлцэх тухай шийдвэрийг гаргасан. Гэсэн хэдий ч одоогоор ээлжит бус чуулган зарлах тухай асуудал шийдэгдээгүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл баруун аймгуудад ажиллаж байгаа учраас тодорхой шийдвэр гарахгүй байгаа юм байна. Харин түүнийг албан томилолтоо дуусгамагц УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулган зарлах эсэх тухай асуудал шийдэгдэх гэнэ. Хэрэв ээлжит бусаар чуулган хуралдуулах пшйдвэр гарвал гишүүд дуудсан цагт нь ирэхэд бэлэн байгаа аж.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 1 )
It”s always a pleasure to hear from someone with exreitpse.