Англичууд Б.Хурцыг өнөөдөр Германы талд шилжүүлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19


Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурц Лондонгийн шоронд 10 сар гаруй хоригдож байгаа билээ. Түүнийг Английн шүүхээс Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийг Б.Хурцын өмгөөлөгч нар болон манайхаас томилогдсон ажлын хэсгийнхэн хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Английн цагдаа, тусгай албаныхан Б.Хурцын дипломат эрхэнд халдсан гэж үзсэн юм. Харин Английн шүүх үүнийг нь авч хэлэлцээгүй. Өнөөдөр Б.Хурцын талаар монголчуудын дунд янз бүрийн таамаг, дүгнэлтүүд яригдсаар байна. Б.Хурц нарын тагнуулчид 2003 онд Н.Энхбаярын Засгийн газрын даалгавраар Дамирангийн Энхбатыг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан Францаас хулгайлан авчирсан нь хууль бус үйлдэл байсан гэж үзэж буй. Гадаад харилцааны яамнааас гаргасан мэдэгдэлд ч энэ талаар тодорхой дурьдсан. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэн Zindaa.mn сайдаас хайлтаар олоод сонирхож болно. Тэгвэл одоо Германы тал Б.Хурцын хэргийг хэрхэн шүүх нь олны анхааралд үлдэж байна. Д.Энхбатын ар гэрийхэн болон хүүхдүүд нь Германы талд гомдол, хүсэлтээ гаргаад байгаа. Мөн манай эрх баригчидад захидал ирүүлж, эцгийхээ нэр төрийг сэргээлгэхийг хүссэн юм. Бас нөхөн төлбөр олгохыг шаардаж байна. Гэхдээ Германчууд хүний эрхийг дээдэлдэг зарчмаараа Б.Хурцын хэрэгт хүнлэг ёс зүйгээр хандах биз ээ гэсэн таамаг бий. Ямартай ч цаг хугацаа бүхнийг шийдэхээр боллоо.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top