“Glamour Divine” компанийн гүйцэтгэх захирал, мисс, загвар өмсөгч Г.Гантунгалагтай ярилцлаа. Тэрбээр өдгөө Ирландын загварын агентлагт ажиллахын сацуу их сургуульд сурч байгаа билээ.
-Өнгөрсөн хугацаанд нэлээд олон тэмцээн уралдаан зохион байгуулж, охид залуусыг дэлхийд алдартай тэмцээнд оролцуулж байсан. Энэ удаа юу хийхээр төлөвлөж байна даа, танайх?
-Тийм ээ, бид “Miss Global International”, “Manhunt Global International”, “Fashion Asia Model” тэмцээний монгол дахь сонгон шалгаруулалтыг хийсэн. Эдгээр тэмцээнээс шалгарсан охид, залуус дэлхийн томоохон тэмцээнд хэрхэн эх орноо төлөөлж оролцож байгааг харуулсан бичлэг, сурвалжлагаараа нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн. Харин миний хувийн ажил болон компанийн төлөвлөгөөнөөс шалтгаалан ойрын хугацаанд тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй.
-Miss Global International” тэмцээнээ дахин зохион байгуулахгүй юм уу?
-Тодорхой төлөвлөсөн зүйл бий. Энэ тэмцээнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар ярилцаж байгаа. Тэгэхгүй бол миссийн тэмцээний нэр хүнд сүүлийн үед маш их унаж байна шүү дээ. Болсон, болоогүй баахан л тэмцээн зохиогдож байна. Тэр бүхнээс ялгарахын тулд зохион байгуулах хугацаа болон чанарын тал дээр анхаарч ажиллана.
-Манайхан make-up гэхээр л загвар өмсөгчидтэй харьцуулж үзэх гээд байдаг. Тэгвэл загварын тайз болон өдөр тутмын амьдрал дээр ямар будалт илүү зонхилж байна вэ. Мөн аль орны нүүр будагчид илүү чадварлаг юм бол?
-Загварын ертөнц гэхээр л манайхан зөвхөн загвар өмсөгч, дизайнер байдаг мэтээр төсөөлдөг нь нууц биш. Гэтэл энэ бол нүүр будагч, үсчин, гоо сайханч, зурагчин гээд л бүх салбарын хүнийг нэгтгэж чаддаг маш том ертөнц шүү дээ. Гадаадад ч гэсэн энэ салбар их нэр хүндтэй байдаг юм билээ. Манай загварынхан энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцоод багагүй туршлага судалсан байх. Make-up чиглэлээр Япон, Солонгос, Хятад улсын нүүр будагчид Азидаа тэргүүлэх хэмжээнд очсон. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, нүүр будагчдын ур чадвар нь дээд зэрэглэлийнх. Манай орны хувьд, ихэнх салбар нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас 10-15 жилээр хоцорч явж байгаа гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгвэл загварын ертөнцөд тийм хоцрогдол байхгүй. Бусад оронтой адилхан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа. Бүх зүйл дээр ижил хэмжээнд очсон шүү. Сүүлийн үед илүү энгийн хэв маягтай нүүр будалт, үс засалт моодонд орох болсон. Загварын тайзан дээр ч айхтар хүнд харагдахаар будалт хийхээ больсон. Хамгийн гол нь, суурь будалт гээд бүх зүйл нь цэвэрхэн харагдах ёстой.
-Цөөн тооны хэдэн модель гадаадын агентлагт ажиллаж, чамлахааргүй амжилт гаргаж буй. Гэхдээ бусад охидын хувьд, энэ талын боломж хомс юм шиг санагддаг. Яагаад тэр вэ?
-Тэдэнд гүүр болж, гадаадын агентлагтай холбож өгөх байгууллага үнэхээр дутмаг. Зөв агентлаг, зөв хүнтэй нь холбож чадвал амжилт гаргах боломж бий. Бас охид маань гадаад хэлний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Хэчнээн царайлаг, чадварлаг байгаад хэл ус мэдэхгүй бол хүний нутагт хол явахгүй шүү дээ. Энэ мэт хүчихн зүйлээс шалтгаалж, охид маань гадаадад ажиллаж чаддаггүй. Бид гадаад оронд зохиогдож буй миссийн тэмцээнүүдтэй хамтарч ажилладаг. Моделиудаа ч гэсэн Ази, Европт ажилуулах боломжийг судалж явдаг. Тэд хэрвээ сайн ажиллаж чадвал эх орны минь хүнд өснө. Топ модель Д.Болормаагийн дүү Д.Энхсүрэн л гэхэд дэлхийд алдартай “Сони”-гитйн сурталчилгаанд тоглосон шүү дээ. Тэгэхээр манай охидод маш их боломж байгаа гэсэн үг.
-Эх орондоо ажиллах гэхээр цалин хөлснөөс эхлээд л олон талын бэрхшээл угтдаг талаар загварынхан гомдоллодог юм билээ?
-Үнэн шүү дээ. Гадаадад ажиллах нь олон талын ач холбогдолтой. Цалин мөнгө нь л гэхэд манайхтай харьцуулшгүй өндөр. Гадаадын нэг сурталчилгаанд тоглох хөлс, манай сурталчилгааны ханш тэнгэр газар шиг хол зөрүүтэй. Гэхдээ дан ганц мөнгө хөөсөндөө биш шүү. Олон улсад эх орноо сурталчлан, хувийн карьерээ өсгөх тал дээр илүү анхаардаг юм. Монголд бол тэгтлээ өндөрт гарч чадахгүй л болов уу. Хэсэгтээ л гялалзаад алга болно шүү дээ. Энд загвар өмсөгчдийг оролцуулах бүтэн цагийн ажил гэж байхгүй. Өдөр болгон зураг авалт, загварын шоу зохиогдохгүй. Гадаадад бол эсрэгээрээ. Сингапур, Гонконгт тогтмол зураг авалтанд ордог учраас тэр хэмжээгээрээ цалин авч, ажиллаж амьдраад байх боломжтой. Тэгэхээр залуу байгаа дээрээ гадаадад хэдэн жилийн гэрээтэй ажиллаж, тодорхой хэмжээний карьер, хөрөнгө санхүүтэй болох хэрэгтэй. Миний хувьд, загварын ертөнцөд хообий маягаар ажилладаг. Өдөр болгон загвар өмсдөггүй. Загварын хажуугаар бизнесийн ажлаа амжуулдаг юм.
-Гэхдээ загвар өмсөгч хүн бүрт л топ модель болох хүсэл байдаг шүү дээ. Хувь хүний үүднээс ч, аливаа зүйлийн оргилд нь гарах зорилго байгаа байх?
-Би “Гоёл-2010” наадамд оролцоод... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )