Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн хэлтэс, сургалт, судалгааны “Болор толь” төвтэй хамтран хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх сургалтыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгууллаа. Сургалтад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, ажил идэвхтэй хайж буй 17-54 насны 70 гаруй иргэн хамрагдаж орчин үеийн хүний нөөц, мэдээлэл технологи, харилцааны арга технологи зэрэг 32 цагийн дадлага хийсэн аж. Улмаар “Витафит инвест” ХХК-ийн “Тетрапак”, “Гоё жүүс”, “Рерsi” ундааны үйлдвэр, “Баясах фүүдс” ХХК-ийн “Багро” хүнсний комплекс үйлдвэр, ”Витафит инвест” ХХК, “Очир алдар” зэрэг компианууд ажлын байранд зуучилжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )