Архи хүний бие махбодод хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19

Архи нь хар тамхитай адил тийм ч их хортой зүйл биш гэж зарим хүмүүс боддог. Харин үнэн хэрэгтээ архи бол мансууруулах бодисын нэг хэлбэр бөгөөд хүний бие махбодод хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар сонирхуулж байна.

Архи нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулдаг дарангуйлах үйлчилгээтэй бодис. Архи хүний ходоодонд хоол хэрхэн орж байдаг түүний адилаар л шууд ордог. 20 орчим хувь нь ходоодны салст бүрхэвчээр дамжин шимэгдэж цусанд ордог. Үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог. Цусаар дамжин тархины үйл ажиллагаанд нөлөөлж, түүний бие махбодыг хянах, удирдах чадварыг бууруулдаг. Ийм учраас архи уусан хүн ямар нэг зүйлийг хийхдээ хэвийн бус болдог. Жишээлбэл, дуу цөөтэй хүн гэнэт дуу орж эхэлдэг. Аливаа нэг зүйлийг харахад болон юм ярихад бэрхшээлтэй болж, илүү эрээ цээргүй байдалтай болдог. Түүнчлэн бие махбодын бусад хэсэгт ч нөлөөлнө. Биеийн хэсгүүд үйлчлэл, нөлөөлөл, сонсохуйн, харааны, үнэрлэхүйн, хүртэхүйн, амтлахуйн мэдрэхүй алдагддаг. Аюулаас хамгаалах хариу урвал мэдрэхүйн үйл ажиллагаа буурдаг.

Тархи, мэдрэлийн систем: Архи нь цусанд орсноор цусны судсыг өргөсгөдөг. Ингэснээр судсанд цус илүүтэй юүлэгдэх боломж бүрдүүлнэ. Ингэснээр архи уусан хүмүүс халууцаж эхэлдэг. Учир нь архины нөлөөгөөр арьсны гадаргуу орчмын цусны эргэлт ихэсдэг. Гэвч энэ дулаацалт нь хуурамч дулаан юм. Арьсны гадаргуу орчимд цус ирснээр бие махбод дулаанаа маш хурдан алдаж, биеийн температур хурдан унадаг. Хуурамч дулаан аюултай. Энэ нь хүн хангалттай дулаан хувцас өмсөхгүй, эсвэл цаг агаар хүйтэн байхад гадаа удаан хугацаагаар байхад хүргэдэг. Цусны эргэлт: Архи нь тархины эсэд нөлөөлдөг. Архины улмаас ухамсарт ухааныг сааруулдаг.

Элэг: Архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодод очдог. Учир нь элэг бол бие махбодын маш олон үүргийг гүйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог. Үүний дүнд архи нь ус буюу нүүрсхүчлийн давхар исэл болон хувирна. Гэхдээ элэг нь архины дөнгөж хагас унци (28.3г- тай тэнцэнэ) -тэй тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чадна. Гэтэл энэ хүчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу элэгний хатуурал өвчин үүсдэг. Энэ нь үхэлд хүргэдэг өвчин юм.

Бөөр: Архины нөлөөгөөр шээсний ялгаралт ихэсдэг. Шээс ойр ойрхон хүрч, архи уусан хүн байн байн шээснээр биед байх ёстой шингэн алдагдаж, шингэний дутагдалд ордог.

Ходоод: Архи нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. Үүний улмаас ходоодны шархлаа үүсдэг. Удаан хугацаагаар архи хэрэглэснээр ходоодны салст бүрхэвч хүчлийн нөлөөгөөр шархалж ходоодны шархлаа үүсдэг.

Уушги: Архи нь хүний амьсгалахад ч хүчтэй үнэртдэгийг бид мэднэ. Тэгэхлээр архины зарим хэсэг нь уушгаар дамжин амьсгалаар гадагшилдаг.

Сэтгэл санааны байдал: Архи уухын өмнөх сэтгэл санааны байдал архи уусны дараах сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Жишээ нь: архи уухдаа сэтгэл гутралтай байсан хүн уусны дараа бүр илүү гутралд ордог.

Эм, бэлдмэл: Архи зарим эмийн бодистой нэгдэхэд архи болон эмийн нөлөөлөл нь ихэсдэг. Тэр ч байтугай аспирин хүртэл архины бие махбодод үзүүлэх нөлөөг өөрчилдөг.

Хурдын хувьд маш богино хугацаанд их хэмжээний архи уух нь архи нь цусанд удаан хугацаагаар хадгалагдах нөхцлийг бүрдүүлдэг. Уусан архины хэмжээ нь хүний биед илрэх хариу урвалд нөлөөлдөг. Архи уухын өмнө хоол идсэн, ходоодондоо хоолтой байвал архийг цусанд дамжин орохыг удаашруулдаг. Биеийн жингээс хамаарч архины хэрэглээг тохируулах нь согтолтоос сэргийлэх чухал үзүүлэлт болдог. Туранхай хүмүүст архины нөлөө нь хүнд, том биетэй хүмүүсийг бодвол түргэн илэрдэг. Учир нь хүнд, том биетэй хүмүүсийн цус болон биеийн шингэн нь илүү их байдаг нь архины биед үзүүлэх нөлөөллийг тодорхой хэмжээгээр багасгадаг. Цусан дахь архины хэмжээг цусан дахь согтууруулах бодисын түвшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь согтууруулах бодисын хувь хэмжээ юм. Үүнийг цусны өөрийнх нь эзэлхүүнд согтууруулах бодисын эзэлж байгаа хэмжээг харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь согтууруулах бодис 0.1 хувь буюу түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна. 84. 9 грамм дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М.эрхэа(66.181.185.77) 2024 оны 03 сарын 10

0%\n

0  |  0
Top