Сураггүй болсон залуу усанд осолдсон байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19

Хөвсгөл  аймгийн Рэнчинлхүмбэ сумын хоёрдугаар багийн нутаг Төхийн өвөр гэдэг газар 19 настай, эрэгтэй Б гэгч Шаргын ар гэдэг газраас энэ сарын 6-нд гэртээ харихаар мотоцикльтой яваад сураггүй болжээ.  Мэдээллийн  дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлэг энэ сарын 15-наас эхлэн эрэн хайх ажиллагааг явуулснаар мягмар гарагт Төхийн нуурын усанд нас барсан байдалтай олжээ. Цогцсыг аймгийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top