Ахуйн гал түймрийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн мягмар гарагт гэхэд л Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 20-26 насны хоёр эмэгтэй гэртэйгээ шатаж амь насаа алдсан золгүй хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ мэтээр наймдугаар сард гэхэд л ахуйн хүрээний галд найман хүн өртөж амь насаа алдсан байна. Наймдугаар сар дундаа орж байхад найман хүн шатаж нас барж байгаа нь холбогдох байгууллагуудын анхаарлыг татсан томоохон асуудал болжээ. Хамгийн гол нь эдгээр найман хүний цаана маш олон айл өрх, албан байгууллага галын эрсдэл дунд амьдарч байгааг албаны хүмүүс хэлж байна. Иймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, татсан тамхи, асаасан галаа сайтар унтрааж, цахилгааны утасны саатал, гэмтлийг сайтар шалгуулж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )