Завханы засаг дарга жижүүрийн гурван дуутай

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19


Нийслэлд 999 хуурч хүүхдүүд авчирч төв талбайд морин хуур эгшиглүүлэн  төр засгаас өгсүүлээд түмэн олны анхаарлыг аймаг орон нутаг болон өөртөө татаж  чадсан хүн бол Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав.  Нэгэнт олны анхаарлын төвд ороод ирэхээр сайн муу аль алинаараа л дуудуулдаг нь  жам ёсны юм болохоор энэ олон хүүхдийг тэр холоос авчирч зэрэг морин хуур тоглуулан Монголоо гэх омогшлыг төрүүллээ гэсэн нэгэн байхад Санжмятав хүүхдүүдээ айлаар хонуулж мөнгийг нь хувьдаа завшжээ гэх мэт элдэв янзаараа  хэлүүлсэн. Юутай ч 999 морин хуурч хүүхдүүдийн тоглосон сайхан аялгуугаар нийслэлчүүдийн хараа сонорыг мялаасан Санжмятав дарга маань өөрөө найранд гурван дуутай эр. Тэрээр хаа явсан газраа “Жаргаах зүрхэн”, “Хайрхан уулын бараа”, “Гоёхон чимэг юм уу даа” гэсэн гурван дууг аялж явдаг бөгөөд найр наадам, баяр цэнгэлд дээрх гурван дуунаасаа аль нэгийг нь сонгож аваад ая дууны түрлэг өргөдөг аж. Үүнийг нь андахгүй нөхөд нь хааяа нэг караокед ороход нь жижүүрийн гурван дууг нь хэлүүлэхгүй тавьж урмыг нь сэргээдэг гэсэн шүү.

 

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top