Ээж, хүү хоёр учир битүүлгээр амиа алдсан хэрэг уржигдар гарлаа. Баянгол дүүргийн есдүгээр хорооны иргэн 37 настай эмэгтэй X угаалгын өрөөндөө гар зүсэгдсэн байдалтай, том өрөөндөө гурван настай хүү нь ил шархгүйгээр амиа алдсан байжээ. Хэргийг дүүргийн цагдаа болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хамтран шалгаж эхэллээ. Цагдаа нарын таамгаар ээж нь хүүгээ хөнөөчихөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн байж болзошгүй гэнэ. Учир нь талийгаач эмэгтэй гэрээслэл үлдээсэн байж. Гэхдээ өөр хэн нэгэн хөнөөчихөөд гэрээслэл зохиож бичсэн ч байж болно гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Одоогийн байдлаар нөхрийг нь сэжигтнээр шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )