Нийслэлийнхэн сэтгэл амар өвөлжих нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19

Нийслэлийнхэн энэ жил тун ч өнтэй өвөлжих бололтой. Намрын эхэн сар дундаа орж байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай явагдаж байна. Дулааны шугам сүлжээ, орон сууц нийтийн аж ахуйн засвар зэрэг ажлууд графикийн дагуу хийгдэж, төлөвлөсөн хугацаандаа дуусна хэмээн нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох албаныхан хэллээ. Тэгэхээр ирэх өвөл нийслэл хотын иргэд дулаахан, утаа багатай сэтгэл амар өвөлжих нь ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top