Он гарснаас хойш Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 500 гаруй иргэн хандсан байна. Жилээс жилд тус төвд хандаж байгаа хүмүүсийн арга нь улам нарийсч хордож нас барж байгаа хүмүүс ихсэж байгаа аж. Тухайлбал эмийг цөөн ширхэгээр бүхлээр нь уудаг байсан бол одоо эмээ нунтаглаад усанд уусгаж уугаад ирдэг болжээ. Орос цуу буюу укс усыг санаандгүй уучихаад ирдэг байсан бол одоо амиа хорлох зорилгоор шилээр нь, концентраци ихтэйг нь сонгон ууж байгаа аж. Иймд амиа хорлохыг завдагсдын биеийн байдал муудах, нас барах тохиолдол ихэссэн байна. Амиа хорлох шалтгааны дал орчим хувийг хайр дурлал эзэлдгээс гадна дийлэнх нь охид байдаг аж.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )