”Лемонс”-ийн Одноо энгийнээр хэлбэл солир, муулбал хялар нүдтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20

Хар шил, жинсэн өмд, буржгар үс гэхээр уншигч танд хэн санагдаж байна. Мэдээж хэрэг Лемонсийн Одноо. Лемонсийн Одноо олон талаараа  бусдад үлгэр жишээ үзүүлдэг, мэдрэмжтэй сайн залуу гэнэ шүү. Эхний ээлжинд түүний  үлгэр жишээ занг нь дурдъя.
Эхний үлгэр жишээ бол боловсрол. Тодруулбал арван жилээ төгсөж чадаагүй ч гэсэн сургууль соёл чухал гэдгийг мэддэг болохоор оройгоор 77-р сургуульд төгссөн гэж байгаа. Уг нь олны танил болсон юм чинь сургуульд сурах шаардлагагүй гээд хаяж болох ч их ажлын хажуугаар амжуулаад төгссөн сүйхээтэй эр.
Дараагийн үлгэр жишээ авахаар зүйл бол түүний үнэнч зан. Лемонсийн Одноо нэг л хүнтэй үерхсэн бол үнэнч байж, хайрлаж чадна гэдгээ хэлдэг, баталдаг, харуулдаг. Олны танилууд амрагаа оймс шиг сольж, чихрийн цаас шиг хаядаг. Харин Одноо дизайнер Мөнгөлдэйд үнэнч үлдэж, чамгүй удаан үерхсэн. Харамсалтай нь хосууд салсан. Салсан шалтгааныг хосуудаас өөр хэн ч мэдэхгүй байгаа. Хэсэг сэтгэлээр унасан Одноо саяхнаас сайхан хүүхэнтэй хөтлөлцөн явах болсон. Шинэ найз охиндоо үнэнч байхаа ч амлаад амжсан. Үнэнч байхын үлгэр жишээ.
Хаана ч явсан мэдрэмжтэй, цагаа олж дуугардаг нь түүний нэг давуу тал. Түүний мэдрэмжид хар нүдний шил нь хамгаас хамаатай. Харанхуйд ч гэсэн хар шилтэй явдаг нь цаанаа учиртай.  Тодруулбал  түүний нүдтэй холбоотой гэнэ шүү. Учрыг лавлатал, энгийнээр хэлбэл солир, муулбал хялар гэдгийг ойр тойрныхон нь хэлж байна.
Энэ мэтээр дурьдаад байвал Одноод олон үлгэр жишээ зан чанар байдаг.  Хойшдоо биднийг  үлгэр жишээ зангаараа бишрүүлнэ гэдэгт найдаж байна.



А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top