Б.Хурцыг суллуулах Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, өмгөөлөгч нарыг нь сольжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Английн тал  өчигдөр Германд шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас томилогдон ажиллаж байсан ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Ажлыг хэсгийн ахлагчаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэвээр ажиллах болсон бөгөөд харин бүрэлдэхүүнийх нь тоог нэмэгдүүлэв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч нарын зэрэг хүмүүсийг хамруулсан байна. Ийнхүү шинэ бүрэлдэхүүнээр хүч сэлбэсэн ажлын хэсгийхэн хуралдаж ХБНГУ-аас Б.Хурцыг өмгөөлөх өмгөөлөгч нэмж авахаар болжээ. Түрүүчийн Герман өмгөөлөгч нь хоёр долоо хоногийн өмнө ажилдаа орж Б.Хруцын хэрэгтээ танилцаж эхэлсэн юм байна.   

 

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top