Сонгуулийн тухай шинэ хууль нь ч батлагдаж амжаагүй, сонгуулийн албан ёсны компанит ажил албан ёсоор эхлээгүй байхад улс төрчид болон тэднийг даган мөнгө хөөцөлдөгчид аль хэдийнээ сонгуулийн шоундаа оржээ. Залхмаар олон найр наадам үргэлжилсэн энэ зуны нартай, хуртай өдрүүд улс төрчдийн хувьд харин ч завшаантай хэрэг явдал болж байх шиг байна. Тэд хөдөө орон нутагт явахдаа “Би дахин нэр дэвшинэ, дэмжээрэй” гэж ил шулуухан хэлж байгаа сурагтай. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч ийм боломжийг алдсангүй. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөрт урлагийнханыг дагуулан очжээ. Гавъяат жүжигчин Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат нар тэнд үдшийн цэнгүүн зохион байгуулж, цугласан олны дунд “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-д дахиад өрсөлдөнө, дахиад л дэмжээрэй” хэмээн өндөр дуугаар уриалсан гэнэ. Нэр дэвших эсэхийг Ардын нам нь мэдэх хойно доо. Энэ тухай эцсийн шийдвэр нь гарах яагаа ч үгүй байхад ийнхүү шоудах нь наанадаж, улс төрийн ёс зүй, соёл дутаж, цаанадаж хуулиа зөрчөөд байгаа хэрэг болов уу.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )