Уул уурхайн машин механизмыг хянах систем боловсруулах төсөлд МУИС хамтран ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20

МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль 8-р сарын 19-ний өдөр Солонгосын Chungnam-ын их сургуулийн аж үйлдвэр, судалгаа хамтын ажиллагааны сан болон тус улсын “ACS”  компанитай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Анх удаа гадны их сургууль болон хувийн компанитай хамтран ажиллах гурвалсан гэрээ үзэглэснээрээ онцлогтой энэхүү санамж бичгийн хүрээнд уул уурхайн машин механизмыг хянах систем боловсруулах төсөл хэрэгжих юм байна.
Мэдээллийн технологи болон электроникийн сүүлийн үеийн ололт амжилтанд түшиглэн, wireless  буюу утасгүй технологи ашиглан хийгдэх төсөл амжилттай хэрэгжснээр уул уурхайн бүх төрлийн  машин механизмын өдөрт зарцуулсан түлшний хэмжээ, явсан зам, хурд, маршрут, тэр байтугай ямар ачаатай явж, хаана буулгасан гэдгийг нь хүртэл мэдэх  боломж бий болж байгаагаараа  минут секунд тутамд тасралтгүй гадагш урсаж байгаа гзарын баялагтаа хяналт тавих нөгөө талаар тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах ач холбогдолтой юм “ хэмээн төслийн багийнхан үзэж байна. 

Хоёр их сургуулийн эрдэмтэд судалгааг нь хийж, Солонгостоо эмбеддэд систем хийж, суурилуулах чиглэлээр туршлагатай “ACS”  компани эрдэм шинжилгээний үр дүнг нь хэрэгжүүлэх энэхүү төсөл Солонгосын засгийн газрын санхүүжилтээр гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top