Дөрвөн тэгш ой давхцсан наадмын дараа аймгуудын наадмууд шилээ шилээ даган сүр дуулиантай болж өнгөрлөө. Нутаг нутгийн бэл бэнчинтэй хүмүүс түрүүлж ойгоо тэмдэглэсэн аймгуудаасаа дутахгүйг хичээн мөнгө төгрөг бай шагнал гэдгийг хаях шиг болов. Улс төрчид ч энэхүү завшааныг алдахгүй ашиглаж аймгуудынхаа наадмыг сонгуулийн сурталчилгаа болгохоо марталгүй өөртөө ашигтайгаар хөрөнгө оруулалтыг ч гайгүй хийцгээлээ. Хэд хоногийн өмнө Дорнод аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болж нутгийн зон олон хэрэндээ л хөгжилдөн цэнгэжээ. Дорнод аймгийн уугуул алдарт хуурч Жамъянгийн зээ хүү Болдыг ойн жилээр өвөөгийнхөө нутагт очиж ая дуугаа өргөхийг хүстэл тэрээр нэг дуугаа 1,5 сая төгрөгөөр дуулахыг зөвшөөрчээ. Түүнд хоёр дуу гурван сая төгрөгөөр дуулах санал тавитал “Би хоёрын хооронд хоёр дуу дуулахгүй. Арав түүнээс дээш дуу дуулвал яахав очиж болж байна” хэмээн томорсон гэнэ. “Монгол поп” урсгалыг гаргаж ирэн Төрийн ордонд хүртэл тоглолтоо тавьсандаа аархсан уу юутай ч дуучин Болд өвөөгийн төрсөн нутгийн ойн дээр гурван сая төгрөгөөр хоёр дуу дуулахаас эрс татгалзжээ. Түүний хувьд өвөөгийн төрсөн нутаг Дорнод аймаг ч, гурван сая төгрөг ч чихрийн цаас бололтой.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )