Том оврын автобусанд суух бэрх даваа. Чийрэг, сэргэлэн залуус хажуугаар чихээд түлхээд дайрчихна. Орсон хойноо нөгөөдүүл суудалд тухлаад "унтчихна". Монгол хүний ахмадыг хүндлэх ёс алга болсоор байна. Хүн ирэхэд нохой хорьж, тосож очоод морий нь уяж, гэртээ урьж оруулаад хоймроо суулгадаг заншилтай ард түмэн сэн. Дал, ная хүрсэн настанд суудал тавиад өгчихдөггүй худал унтагсад бол чухамдаа Ренчин гуайн хэлдгээр "ачилдгаа авсалчихсан, хүндэлдгээ хөдөөлүүлчихсэн" залуус биз ээ. Настныг баярлуулбал өөрт буян ирнэ гэдэг сайхан сургаал, уламжлалаа мартвал Монголоо алдаж буй нь тэр. Залуу минь "нойрноосоо" сэрээд наад эмээдээ суудлаа тавьж, буян үйлд.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )