Мүүнистүүд шиг Ц.Элбэгдоржийн ивээлд орж, Г.Занданшатарыг хурууныхаа үзүүрт хөдөлгөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ...?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20

Монголчууд ядуугаас болж худалдагддаг уу, гэнэн тэнэгээсээ юу..?

Монголчууд газарзүйн байрлалын онцлогоосоо шалтгаалаад омголон, хөөрүү зантай ч туйлширамтгай, бас итгэмтгий ард түмэн. Дээр нь Солонгос, Хятадуудыг бодвол асар гэнэн. Ядуу буурай, хөгжил дорой, нүүдэлчин соёлтой, хүн амынх нь тал хувь нь хөгжил дэвшил, харилцаа холбооноос ангид шахуу байдаг нь гадаад дотоодын хэн нь юу ч сэтгээд мөнгө төгрөгтэй холбочихвол уухайн тас хүлээж авдаг. Тиймдээ ч гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гарагтай холбоо барьдаг үзмэрч, мөнгөн цөгц нэхсэн харь гаргийнхны хөлөгт сууж нисдэг залуу гээд олон хошин шогийн үлгэрт итгэн, улс даяараа туйлширч байхав. Төр нь зарим нэгийг нь үзмэрчээрээ авч, заримд нь био тогтой гэж оношлоод хотын А зэрэглэлийн бүсэд гурван өрөө байр өгч байлаа шүү дээ. Ардчиллын буянаар ядуурлаас нь гаргах гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр гээч мөнгө угаах сүлжээ гаарч байгаа. Мэдээж үр дүн нь уучлаарай шүү дээ. Дээр нь Монголчуудыг сүсэг бишрэлээр нь дэгээдэж болохыг овжин харсан эсэн бусын шашны сүлжээ гаарч байна. Шашны солиорол хүмүүнлэгийн үйлс нэрээр халхавчлан мөнгө босгоно, угаана. Үүний тод жишээ нь Мүүнийн шашны бизнес юм. Тэдний сүлжээ Монгол шиг буурай дорой хөгжилтэй орныг сонгодог. Уг шашныхан “Эв нэгдлийн Монголын сүм” нэртэйгээр Монголд 1994 онд орж ирсэн бөгөөд 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, үүрээ засчээ.

Мүүнийн шашныхан Монголын ард түмнийг хэрхэн шулж байна вэ

Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажилгаанд 700-800 оюутан залуус оролцдог ажээ. Тэдгээр залуус дэвтэр, бал, оймс өндөр үнээр зарж сүмдээ хандивладаг. Оруулж ирсэн мөнгийг нь шашны тэргүүд нь “Хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулна” хэмээн тайлбарладаг ажээ. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Америк, Япон явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий. Ингэж гадаад орнууд руу гаргахдаа төсөл хөтөлбөр, соёлын солилцоо нэрээр гаргадаг байна. Энэ жил ч энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тухайлбал, Энхийн их наадамын хүрээнд олон улсын оюутан, залууст зориулан явуулж буй “Соёлын солилцоо”-ны хөтөлбөр хэмээх арга хэмжээ. Энэ “Cоёлын солилцоо”-ны хөтөлбөрийг зохион байгуулагч нь Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, “Оюуны эрэл” оюутны холбоо гэх Мүүнийн шашныг түгээн дэлгэрүүлэгч байгууллагууд. Энэ солилцоонд нь хамрагдахын тулд 220.000 төгрөг буюу 180$ ам.доллартай очиж бүртгүүлэх ёстой. Ийм өндөр бүртгэлийн хураамжаар нэг Монгол залуу бүтэн 3 сар мэргэжил олгох эсвэл гадаад хэлний, ня-бо бүртгэлийн ч юмуу дамжаанд сурч, мэргэжлийн дөртэй, үнэмлэхтэй болчих мөнгө. Жирийн нэг айлын сарын төсөв. Энхийн төлөө наадмын хүрээнд хийгдэж байгаа энэ мэт залилан нь хүн төрөлхтний энх тайван амьдралын төлөө бодитой хувь нэмэр оруулдагаараа онцлогтой гэж тус шашныхан сайрхаж байна даа. Тэр ч бүү хэл энэ жилийн наадмыг угтаж найман том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл найман мөнгө босгох арга хэмжээ санаачилсан бөгөөд түүний нэг нь энэ оюутан солилцооны хөтөлбөр гэнэ. Уг арга хэмжээнд төлсөн өнөөх их мөнгөөрөө 10 хоног зугаалах юм байх. Төрийн ордонд болох “Залуу удирдагчдын чуулган”, энхийн их наадамд оролцохоос гадна Монгол туургатны “XIII зуун” хаадын өргөөгөөр аялах юм гэсэн. Монголын оюутан залуус Солонгос шашныханд мөнгө төлж байж Төрийн ордонд орох эрх олж авч байх юм.
Цаашлаад мүүнийн шашныхны бас нэг мөнгө шулдаг арга бол Amazon.com ба Yahoo! Shopping-ийн кэйс дээр суурилсан онлайн худалдаагаар хэрхэн орлогоо нэмэгдүүлэх, Интернет дэлгүүрийн менежментийн тухай зэрэг сэдвүүдээр сургалт явуулах. Энэ ганцаараа бүртгүүлбэл 200 мянга, нэгнийгээ уруу татвал хүн тус бүр 150 мянга, 3-аас дээш хүнийг панаалдвал хүн тус бүр 100 мянган төгрөгөөр 2 өдөр гэнэт баяжихыг сурах юм байх. Бүртгэлийн хураамж нь мөн л  “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын Хадгаламж банкин дахь дансад орсон байгаа юм. Тэр мөнгийг монголын хүүхэд, залуучуудад зориулагдана гэнэ. Үүнд нь итгэсэн монголын толгой “IP” компанийн босс сургалтанд сууж байгаа харагдана билээ.
Одоо болох гээд байгаа энхийн наадмынхаа хүрээнд “10 төгрөгийн хүч” гэдэг аян өрнүүлж байгаа. Монголчуудын тархийг угааж, олны хөлийн газруудаар “Арван төгрөгний хандив” нэрээр жижигхээн цаасан хайрцгийг 1000 төгрөгөөр зарж, тус наадамдаа хүн татан оролцуулах гэсэн нэг арга хэрэглэж байгаа аж.
Энэ мэт их мөнгийг хураагаад, баахан оймс, бал заруулаад, дээр нь монголын бизнесийн томоохон байгууллагуудаас ивээн тэтгэлэг нэрээр мөнгө аваад хэний амьдралд бодит хөрөнгө оруулалт хийгээд, хэдэн монгол оюутны сургалтын төлбөрийг даачихсан бэ. Хэдэн Монголын амьдралд бодит хөрөнгө оруулалт хийж байна вэ гэдгийг... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top