10. Еnya -Воок оf Days (Far and away киноны дуу)
Эния бол Ирландын хамгийн алдартай дуучдын нэг төдийгүй, хөгжимчин, хөгжмийн зохиолч юм. Давтагдашгүй хоолой, үндэсний хөгжим зэргээрээ гайхамшигтай уран бүтээлийг туурвиж чаддаг. Тэрбээр зарагдсан цомгийнхоо тоогоор Ирланддаа U2-ийн ард ордог. Харин Far аnd Аwау нь найруулагч Рон Ховардын 1992 онд найруулан бүтээсэн кино бөгөөд Том Круз, Николь Кидман нар тоглосон юм. 1890-ээд оны үеийн Америкт өөрсдийн хувь тавилангаа хайхаар ирсэн хоёр Ирланд цагаачийн тухай өгүүлэх энэхүү кино нь мөн л үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл билээ. Харин киноны дуу нь киноноосоо илүү амжилт олсон гэхэд хилсдэхгүй. Анх Gaelic хэл дээр дуулагдаж байсан бол хожим нь англи хэл дээрх хувилбар нь гарчээ.
9. Vangelis-Сhariots of Fire ( Сhariots of Fire киноны дуу)
Прогрессив болон нео классик стилийн хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг бол яахын аргагүй Грекийн хөгжмийн зохиолч Вангелис байдаг. Тэрбээр blade ranner болон 1492: Соnquest of Раrаdise кинонуудын хөгжмийг бичсэн ба хамгийн алдартай нь Сhariots of Fire киноны хөгжим юм. 1981 онд бүтээгдсэн энэхүү кино нь 1924 оны зуны Олимпод бэлтгэж буй хоёр гүйлтийн тамирчны тухай өгүүлдэг.
Киноны хөгжим нь киног жинхэнэ уриалан дуудсан бүтээл болгож чадсан юм. Үүнийхээ ачаар ч киноны нэр хүнд олон улсын тавцанд ихээхэн өсчээ. Өнөөдрийг хүртэл энэхүү гайхамшигт хөгжим хүмүүст өөрсдийн зорилгодоо хүрэх итгэл найдвар хайрлаж байдаг. 1982 оны тавдугаар сард энэ хөгжим нь АНУ-ын хөгжмийн сhаrт-д 1-т, Их Британид 12-т орж байсан ба Японд 1981 оны хамгийн их зарагдсан single болж байсан ажээ. Түүнчлэн эдүгээг хүртэл Грекийн уран бүтээлч Америкийн сhаrt-ыг тэргүүлсэн цорын ганц тохиолдол энэ юм байна.
8. Steven Stevens & Harold Faltermeyer Top gun anthem (Тор Gun киноны хөгжим)
АНУ-ын зэвсэгт хүчний хамгийн шилдэг нисгэгч болохыг хүсдэг тэнгисийн цэргийн залуу нисгэгч Маверикийн тухай өгүүлэх Тор Gun кино 1986 онд гарсан. Харин энэ киноны хөгжим киноноосоо илүү нэр алдартай болж, киноны хувьд ч олон наадам, фестивальд хөгжмийн төрлөөр л шагнал авч байлаа. Алдарт гитарчин, дуу зохиогч Стив Стивенс хөгжимчин Харолд Фалтермэйерийн хамтаар хөгжмийг нь тоглосон байна. Мөн энэхүү хөгжим нь 1987 оны Грэммид Веst Рор Instrumental Performance төрөлд шагнал авч байсaн байна.
7.Аlan Sylvestri- Forrest Gump suite (Forrest Gump киноны хөгжим)
Алэн Силвестри нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан хөгжмийн зохиолч юм. Найруулагч Роберт Земекистэй хамтран ажилласан бүтээлүүдээрээ ихэд алдартай. Тэрбээр Romancing the Stone, Back to the Future, Cast Away, The Polar Express, Beowulf, Forrest Gump зэрэг олон алдартай кинонуудын хөгжмийг бичжээ.
Forrest Gump нь 1994 онд анх дэлгэцэнд гарсан. Гол дүрд нь Том Хэнкс тоглосон бөгөөд Оскараас зургаан шагнал авсан байна. Театрт гарснаасаа хойш дэлхий даяар 667 сая доллар олсон бүтээл юм. Гэвч мэдээж энэхүү алдартай киног хөгжимгүйгээр нь төсөөлж боломгүй. Киноны сэтгэл хөдлөм хэсгүүд дээр хөгжмүүд нь гайхалтай сайхан зохицож үзэгчдийн сэтгэлийг татсан байдаг.
6. John Williams - Jurassic Park theme( Jurassic Park киноны хөгжим) Хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Жон Виллямс нь таван удаагийн Академийн шагналтан бөгөөд олон арван алдартай кинонуудын хөгжмийг туурвижээ. Харин Стивен Спилбергийн хоёр кинон дээр ажилласан байдаг. Мөн Бээжингийн Олимп, Ерөнхийлөгч Обамагийн тангаргийн ёслолын ажиллагаа зэрэг томоохон үйл ажиллагаануудын хөгжмийг зохиосон байна. Магадгүй тэрбээр орчин цагийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг байж болох юм. Харин Jurassic Park бол Стивен Спилбергийн 1993 онд бүтээсэн бүтээл юм. Майкл Крэйгтоны динозавруудын колони бүхий арлын тухай зохиолоос сэдэвлэсэн эл кино нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан ба мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. Харин киноны хөгжмийн хувьд адал явдалт алдагдсан аралд өөрийн эрхгүй очих хүслийг төрүүлдэг гэлцдэг билээ.
5.John Williams-Hedwigs theme (Наrrу Роtter киноны хөгжим)
Жон Виллямс нь мөн Харри Поттер киноны хөгжмийг зохиосон юм. Анх эхний анги болох Наrrу Роtter and thе Рhilosopher”s Stone кинонд хөгжмийг нь бичсэн бөгөөд энэ нь дараа дараагийн ангиудад ч ашиглагдсан байна. 2002 онд Академийн шагналд нэр дэвшсэн боловч авч чадаагүй байна. Төгөлдөр хуурын хэсэг нь нууцлаг, үл мэдэгдэх байдлыг маш сайн илэрхийлж өгдөг бөгөөд киноны утга агуулгыг тэр чигээр нь илтгэж буй мэт. Илбэ шидийн ертөнцийн сүр жавхланг энэ хөгжимгүйгээр нь төсөөлөхийн аргагүй юм. Харин энэ хувилбар нь бол Францын алдарт төгөлдөр хуурч Ричард Клэйндэрманы тоглосноор билээ.
4.James Horner - Braveheart theme (Вrаveheart киноны хөгжим)
Бидний сайн мэдэх Stаr Тrек II, Сосооn, Аliens, Willow, Glory, А Веаutiful
Мind болон Тitanic зэрэг кинонуудын гайхалтай хөгжмүүдийг зохиосон хүн бол оркестрын болон киноны хөгжмийн зохиолч Jamees Ноrner билээ. Түүний бас нэгэн алдартай бүтээлийг энд дурдахгүй байхын аргагүй. Энэ бол 1995 онд бүтээгдсэн Вraveheart киноны хөгжим юм. Энэхүү кино нь Оскарын шагналаас таван номинацид ялалт байгуулсан юм. Киноны хөгжмийн хувьд Ирландын үндэсний хөгжим болон бусад олон төрлийн аялгууг нэгтгэж өгснөөрөө гайхалтай болсон ба Лондоны Симфони Оркестр анх тогложээ.
3. Clint Mansell- Lux Aeterna (Requem for a Dream киноны хөгжим)
Рор Will Eat Itself хамтлагийн дуучин, гитарчин байсан Clint Mansell кино урлагийн ертөнцөд 1996 оноос орж иржээ. 2000 онд Requem for a Dream киноны хөгжмийг зохиож ихээхэн нэрд гарсан юм. Энэхүү кино нь донтолтын олон төрлийг харуулсан ба киноны гол дүрүүд үүний улмаас хэрхэн доройтож, уруудаж буйг үзүүлдэг.
Киноны хөгжмийг Кronos Quartet тогложээ. Маnsell-ийн онцлог бол чавхдаст хөгжмүүдийн хослолуудыг гайхалтай хийсэнд оршино. Хөгжмийн нэр нь Lux Aeterna бөгөөд сүүлийн үед чавхдаст хөгжмөөр хүйтэн, хөндий, ая тухгүй нөхцөл байдлыг санагдуулам тоглосон үед Lux Aeterna гэж нэрлэх болжээ. Хэр алдартай бүтээл болсон нь үүнээс харагдах ба одоо ч гэсэн олон төрлийн бүтээлүүдэд ашиглагддаг байна.
2. John Williams - Somewhere in my memory (Ноmе Аlоnе киноны хөгжим)
John Williams алдарт Ноmе Аlоnе-ий хөгжмийг 1990 онд зохиожээ. Энэхүү кино нь найман настай Кеvin хүү гэр бүл нь Парис явсан хойгуур гэртээ ганцаараа хэрхэн адал явдалтай учирч байгаа тухай гардгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Харин киноны хөгжим нь Зул сарын баярын үеэр эгшиглэдэг алдартай хэдэн хөгжмийн нэг болжээ. Магадгүй та киноны хөгжмийг төдийлөн сайн мэдэхгүй, санахгүй байвал энэхүү видеоны 1:40 минутаас хойш дотно танил аялгуу угтан авах болно.
1. James Horner - Hymn to the sea (Тitanic киноны хегжим)
Мэдээж James Нornег-ийн бүтээлүүдээс хамгийн алдартай нь Тitanic киноны хөгжим юм. Найруулагч James Саmеrоn анх Еnуа-д хөгжмийг нь зохиох хүсэлт тавьсан ч Еnуа татгалзан Ноrner-ээр хийлгэхийг хүсчээ. Харин Ноrner энэхүү киноны хөгжмийг Еnуа-ийн стиль өнгө аясыг оруулан туурвиж Норвегийн дуучин Sissel Куrkjeb-ээр арын хоолойнд дуулуулсан байна. Мөн түүнчлэн киноныхоо хөгжмөөс ч алдартай болсон Сеline Dion-ий Му Неаrt Will Go On дууг Ноrner хамтран зохиожээ. James Ноrner энэхүү бүтээлээрээ Оскар хүртсэн бөгөөд Titanic кино саяхныг хүртэл хамгийн их ашиг орлого олсон бүтээл байсан билээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )