Сүүлийн үеийн манай олны танил бүсгүйчүүд их хөөрхөн болжээ. Гэхдээ тэднийг та угаасаа тийм хөөрхөн гэж андуураагүй биз. Гоо сайхны мэс засал гэдэг зүйл Монголд хамгийн ашигтай бизнесийн тоонд ордог болоод удаж байна. Учир нь гоёж гангалахын хоббитой манай хүүхнүүд толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. “Гоё” болсон эмэгтэйчүүдийг үр дагавартай нь сонирхуулъя гэж бодлоо.
“Нугасны муухай дэгдээхэй” хун болсон нь
Эрос хүүхэн шүү, би гэдэг сенсаацийг дэгдээж, янз бүрийн зургаа сонингуудаар тараан өөрийгөө нэрд гаргасан дуучин бол Т.Ариунаа. Тухайн үедээ дөнгөж социализмаас гарч байсан иргэдэд энэ нь үнэхээр нүд бүлтийлгэсэн асуудал болж гайхалтай менежменттэй бүсгүй дорхноо од болж чадсан. Гэхдээ тэрээр өглөө босч толинд харах болгондоо өөрийгөө голдог байсныг нь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн төрх нь гэрчилнэ. Тэрээр гоо сайхны мэс заслын буянаар энэ цагийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор жагсдаг болжээ. Гэхдээ түүнд хөөрхөн байхын тулд асар их тэвчээр байнга өөрөөсөө гаргах, бас байнгын өөртөө анхаарал тавьж байх шаардлага тулгарчээ. Хамар, нүд, арьс, хөх гээд засвартай бүх эд эрхтнээ хамгаална гэхээр дуучин маань гоо сайхандаа хичнээн их цаг зарцуулдаг нь тодорхой. Түүнийг гоё болсны дараа зарим нэг фенүүд нь танихгүй мунгинаж “Нугасны муухай дэгдээхэй” хун болжээ гэж шүүрс алдаж байсан гэдэг. Одоо 40 гарч яваа ч Ариунаа энэ бүх мэс заслынхаа ачаар 30 гаруйхан настай гэмээр харагддаг.
15 саяын үнэтэй хөөрхөн нүд
Зохиолын дуучид дундаа хамгийн чадалтай хоолойтой гэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалаг өөрийгөө гологчдын нэг. Тэрээр “Би тарган, бас царай муутай байна” гэсэн дүгнэлт өөртөө өгөөд “Туранхай, бас хөөрхөн болох” арга хэмжээг яаралтай авсан. Зорилгодоо ч хүрсэн. Г.Эрдэнэтунгалаг гэдэг эмэгтэйг одоо хаанаас нь ч харсан хөөрхөн хип хоп охин болчихсон. Тайзнаа төдийлөн гарахгүй байгаа түүнийг ихэнх хүмүүс танихгүй байгаа. Гэхдээ тэрээр хөөрхөн болохын тулд нүдэндээ давхраа хийлгэсэн нь гай болж нүд нь гэрэлд юу ч харахгүй бас тэвчихийн аргагүй өвддөг байсан. Энэ зовлонгоо тэр толгой дээгүүрээ хар хөнжил нөмрөөд таг хэвтэж өнгөрүүлдэг байв. Ээжээрээ хөтлүүлэн Энэтхэгт очиж 15 сая төгрөгний хагалгаа хийлгэж байж зовлонгоосоо ангижирсан юм. Сайхан болоход сайн тал ч бий, муу тал ч бий гэдгийг биеэрээ мэдэрсэн эмэгтэй. Хэрвээ 15 сая төгрөггүй хүн бол таг сохроод л өнгөрөх байлаа, голсон царай нь голд нь орж харамсах байв.
Хүүхдийн эротик дуучин
Энэ бүсгүй эхлээд солонго л гэмээр түмэн өнгө цацруулсан жаахан охин явдаг байсан. Арга ч үгүй, 10 жилийн сургуулийн ширээний араас гармагцаа хамтлаг байгуулж сэргэлэнтсэн түүнд их, дээд сургууль гэж санаагаа зовоохын оронд гоё ганган харагдах нь л чухал байсан болохоор тэр биз. Уг нь тэрээр хөөрхөн л охин байсан, гэхдээ одоо бас л өөрөө өөрийгөө голсон хуурамч гоё бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн. Тэгээд хүүхдийн дуу дуулах дуртайг нь хэлэх үү? Хүүхдийн дуу дуулахад ер нь Памелагийнх шиг том хөхөөр яах вэ дээ. Бас хамар хийлгэсэн. Тэр нь өнөөх хүүхдийнх шиг эгдүүтэй төрхийг нь юу ч үгүй болгоод зүгээр л секси эмэгтэй болгож хувиргав. Тиймээс хүүхдийн гэдэг овог түүнээс нүүрээ буруулж, дуулсан дуу нь юун хит болов. Одоо сурсан мэдсэнээр маруухан “гоё” бүсгүй зүгээр л нэг хэдэн тоглоомтой өрөөний манаач болжээ.
Мөнхийн залуу насыг мөнгөөр худалдаж авсан бүсгүй
Загвар өмсөгч Э.Одгэрэлийг мөнхийн залуу гоо үзэсгэлэнт гэдэг. Гэхдээ тэрээр гоо үзэсгэлэн, мөнхийн залуу төрхийг мөнгөөр худалдаж авсан эмэгтэй. 90-ээд оны эхээр ид залуу хорин хэдэн насандаа хэнээс ч ялгараад байхааргүй навтгар хамартай хүүхэн... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )