2011 оны хамгийн үнэтэй 10 машин

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 21

 Хамгийн үнэтэй, хамгийн хөрөнгөтэй өндөр орлоготой гээд санхүү, мөнгөний талын "хамгийн" гэсэн бүхнийг нэрлэх дуртай "Forbes" сэтгүүл 2011 оны хамгийн үнэтэй 10 машиныг нэрлэжээ. Энэ онд худалдаанд гарах машинуудаас чанар, хийц, хурд, хүчээрээ гайхуулсан дараах төмөр хүлгүүд хамгийн өндөр үнээр зарагдах аж. 

 

1. Bugatti Veyron Super Sport-$2.6 сая

Бугатти бол төмөр хүлгийн хаан. Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн ховор, хамгийн чанартай машинууд зөвхөн "Бугатти" гэсэн маркаар л овоглогдсон байдаг гэдгийг машин сонирхогчид андахгүй.  Зөвхөн дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчид зориулан цөөн тоогоор үйлдвэрлэдэг "Волькесваген"-ий охин компани болох Францын энэ фирм 2011 онд "Bugatti Vеуron Super Sport" гэсэн загвараасаа 30 ширхгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Анх 2005 онд худалдаанд гарснаас хойш ердөө 300 хувь үйлдвэрлэсэн энэ гайхамшигт хүлгийг өөрийн болгохыг хүсвэл 2.5 сая ам.долларын үнэтэй. "Bugatti" фирм "Super Sport" загварын машиндаа алдарт "/еron 16.4"-ийн бүхий л давуу талыг шингээсний зэрэгцээ энэ машин 1200 морины хүчтэй, 16 цилиндртэй, V16 хөдөлгүүртэй, өмнөх загвараасаа түлш зарцуулалт нь 10 хувиар бага, 2.2 секундэд 95 км/цаг хүртэл хурдаа авах чадвартай. Харин дээд хурд нь 431 км/цаг. Энэ бол Шанхайн алдарт Маглев хурдны галт тэрэгтэй эн зэрэгцэхүйц хурдална гэсэн уг. Одоогоор энэ хэмжээнд хурдалж чадах машин "Bugatti Veyron Super Sport”-ыг оруулаад гарын таван хуруунд хүрэхгүй цөөн байгаа нь машины хорхойтнуудын шуналыг хөдөлгөж байгаа юм.


2. Коеnigsegg Agera-$1.5 сая

Зөвхөн дээд зэрэглэлийн машин уйлдвэрлэдэг Шведийн Коеnigsegg фирм энэ онд "Коеnigsegg Agera" хэмээх шинэ бүтээлээ худалдан авагчдад танилцуулаад байна. 2010 оны ВВС-гийн "Нуреr-саг" өргөмжлөлтэй энэ машин 1.5 сая ам.долларын үнэтэй. "Коеnigsegg  Аgеrа" нь 910 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүртэй, гурван секундэд 100 км/ цаг хүртэл хурдаа авдаг аж. "Коеnigsegg" фирм нь машин бүртээ хөдөлгүүрээ тусгайлан зориулж хийдэг бөгөөд дээрх загвараас энэ онд ердөө 20 ширхгийг л худалдаанд гаргах юм байна.


3. Maybach Landaulet $ 1.4 сая

АНУ-ын машин үйлдвэрлэгч "Maybach"-ийн хэрэглэгчдэдээ барьж буй ээлжит бэлэг нь "Landaulet" юм. Энэ машин гурван том давуу талтай. Нэгдүгээрт, 447 км/цаг хуртэл хурдалдаг, хоёрдугаарт, машины арын суудлын хэсгээр бүхээг нь онгойдог, гуравдугаарт, салон доторх тохь тухтай байдлыг дээд зэргээр хангасан байна. 5,0 литрийн ихэр турботой, 604, морины хүчин чадалтай энэ машин мэдрэгч бүхий гэрэл, зогсоолд тавих зааварлагчтай, хөргөгч, эвхэгддэг ширээ, цагаан өнгийн цэвэр арьсан суудлын бүрээстэй, арын суудлыг жолоочийн хэсгээс бүрэн тусгаарладаг, хойд хэсэгтээ уужим цэлгэр зайтай гээд зорчигчийн тав тухыг хангасан давуу тал ихтэй.


4. Pagani Zonda C9-$1.3 сая

Италийн машин үйлдвэрлэгч "Pagani  Mercedes"-тэй адилхан " Zonda С9"  загвараа энэ онд 40 ширхэг үйлдвэрлэхээр болсон нь машин сонирхогчдын хувьд баяртай мэдээ болжээ. Жилд 18-20 хувь л үйлдвэрлэдэг энэ компани С9 машиндаа "Мегсеdes-benz"-ийн VI2 хөдөлгүүр суулгаж, 700 морины хүчтэй болгон бүтээжээ. Энэ машин цагт 362 километр хүртэл хурдлах чадвартай.


5. Hennessey Venomo GT-$895.000

Техасын "Hennessey"-гийн шинэ бүтээл “Hennessey Venomo” 895 мянган ам.доллараар үнэлэгдэбайна. Хурд, хүчээрээ "Вugatti Veyron"-ы машинуудыг цохих зорилготой "Неnnessеу" компани энэ шинэ загвараа V8 хөдөлгүүртэй, 1200 морины хүчтэйгээр үйлдвэрлэжээ. Энэ машин 2.5 секундэд 100 километр  хүртэл хурдаа авах чадалтай, дээд хурд нь 445 километр цаг аж. Энэ хурдан хүлгийг ердөө 10 ширхгийг үйлдвэрлэх бөгөөд түүнээс долоо нь аль хэдийнэ эзнээ олсон байна.


6. LeBlanc Mirabeau - $728.000

Салхи татуулан давхих дуртай машины хорхойтнуудад зориулан "Mirabeau engine" компани 370 километр хүртэл хурдлах чадвартай спорт загварын машин худалдаанд гаргаад байна. "Уралдааны" гэсэн тодотголтой боловч жирийн зам дээр ч унаж болох энэ машин V8 хөдөлгүүртэй, 700 морины хүчин чадалтай аж. LeBlanc-ийн үнэ 728 мянган ам.доллар боловч автомат кроп нь тусдаа 52 мянган еврогийн үнэтэй гэнэ.


7. SSC Ultimate Aero-$750.000

"Shelby Super Cars" бол хамгийн өндөр хурдтай машин бүтээх зорилготой машин үйлдвэрлэгчдийн нэг. Тэд зорилгодоо хүрэхэд тун ойрхон байгааг энэ онд худалдаанд гарч буй "Ultimate Aero" загварын машин нь баталж байгаа юм. 1287 морины хүчин чадалтай энэ машин цагт 440 километр хүртэл хурдлах чадвартай. "Shelby Super Cars"-ын шинэ бүтээл 10 спикер бүхий бүхэл бүтэн аудио системтэйгээрээ жолооч нарын таашаалд нийцэж байгаа юм.   

                                 

8. Ferrari SA Aperta-$520.000

"Ferrari 599" загварт нүд унагадаг байсан ч өөрийн болгож чадаагүй хумүүст зориулан арай шинэлэг загварыг нь энэ онд худалдаанд гаргасан байна. Ареrta гэдэг италиар "нээлттэй" гэсэн утгатай бөгөөд Ferrari SA Apert нь задгай дээвэртэй, гал улаан өнгөтэй юм. Тийм ч учраас өнгөрсөн намар Парист үзэсгэлэнд гарсаас нь  хойш худалдан авах хүсэлтэй хүмүүсийн дийлэнх нь чинээлэг бүсгүйчүүд байгаа гэнэ. Хэдийгээр энэ шинэ загварыг энэ онд зах зээлд гаргах ёстой боловч 2011 онд худалдахаар төлөвлөсөн 80 хувь нь аль хэдийнэ эзнээ болжээ. "Ferrari SA Apert"  нь V12 хөдөлгүүртэй, 670 морины хүчтэй, 3.5 секундэд 100 километр хүртэл хурдаа авах чадвартай.


9. Rolls Royce Phantom Drophead Coupe - $447.000

Хамгийн тансаг зэрэглэлийн машин бүтээдэг "Роллс-Ройс"-ын хэрэглэгчдэдээ барьж буй шинэхэн бэлэг бол "Drophead Coupe". Дээд тал нь 240 километр хүртэл хурдлах чадвартай, 453 морины хүчин чадалтай энэ машины сэтгэл татах давуу тал нь хурд хүч хараахан биш. Ардаа суудалтай боловч хоёр хаалгатай энэ машин спорт болон классик загварыг хослуулсны зэрэгцээ салон нь яг л далбаат завин дотор яваа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц засал чимэглэлтэй. Захиалагчийнхаа хүсэлтийн дагуу өнгө, суудлын бүрээсийг нь сонгож, зөвхөн тэр хүнд зориулсан тусгай загвараар салоныг нь хийж, 30 хэсэг бүхий тансаг модон оруулгыг гар аргаар хийж өгч байгаа нь "Rolls Royce Phanton Drophead Couple" -ын гол онцлог юм.


10.Lamborghini Murcielago-Super Veloce

Lamborghini 2010 онд урьд өмнөх загваруудаасаа илүү хурдтай, хүчтэй, бас хөнгөн машин бүтээсэн нь Super Veloce юм. Ламборжинигийн бусад машинуудаас хөдөлгүүр нь 5.4 килограммаар, нийт хүндийн жингээрээ бол 100 килограмм хөнгөн учраас "Super Veloce" цагт 340 километр хүртэл хурдлах боломжтой ажээ. 6.5 литрийн хөдөлгүүр, V12 мотортой, 670 морины хүчин чадалтай бөгөөд эхний 3.2 секундэд 100 километр хүртэл хурдаа авч чаддаг байна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top