Олны танил хүмүүс найз нөхөд, танилын хүрээ өргөн бадаг бизээ. Тэр ч утгаараа хамтдаа наргиж, бэлэг солилцох нь багагүй байдаг гэсэн. Жүжигчин Бооёог Буриадын Ерөнхийлөгч, МУГЖ С.Жавхлантай нийлж нэг өдөр “хорлосон” байгаа юм. Уг нь хорлоё гэж хорлоогүй, сайн санаж бэлэг өгсөн нь татар ажиллагаа болсон юм билээ. Бооёо энэ талаараа түүхээ ярих их дуртай.
Тэрээр: Жилийн жилд л үнэтэй, сайхан бэлэг авдаг юм. Гэхдээ үнэтэй биш нэг содон бэлэг байдаг юм. Миний авч байсан бэлэгнүүдээс хамгийн содонг нь МУГЖ С.Жавхлан өгч байсан юм. Юу гэхээр Буриадын Ерөнхийлөгч, С.Жавхлан хоёр нийлж “татардаад” би нэг өдрийн ажлаа алдсан түүхтэй. Нэг удаа С.Жавхлан Буриадын Ерөнхийлөгчөөс авсан гээд гар буун хэлбэртэй архи авч ирдэг юм байна. Урд талаас нь задалдаг болохоор харчхаад за наад буунд чинь ганц буудуулчихъя гэсээр байгаад би найзуудтайгаа тасраад нэг өдрийн ажлаа алдаж билээ. Гэхдээ тэгж буудуулж тасрах ёстой гоё юм билээ гэж найзууддаа дурсан ярьдаг байна.
Т.Энгүүн
Сэтгэгдэл ( 0 )