20 насны төрсөн өдрөө хоёр жилийн өмнө хот хөдөөгүй нижгэр тэмдэглэсэн “Харанга” хамтлаг орон нутгийг зорихоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Энэ удаад тус хамтлагийнхан орон нутагт тоглохоор бэлтгээд байгаа бөгөөд энэ сарын 28-наас есдүгээр сарын 21-нийг хүртэл аймгуудад тоглох ажээ. Бүрэн бүрэлдэхүүнээр бүх аймагт тоглохоор төлөвлөж байгаа энэ мэдээ хөдөө орон нутгийн шүтэн бишрэгчдийнх нь магнайг тэнийлгээд байна.
Т.Энгүүн
Сэтгэгдэл ( 0 )