Хотод 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас нас барж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22


 

Хотын агаарын бохирдлын улмаас 10 хүн тутмын нэг нь үхэж байна гэнэ. Ийм дүгнэлтийг монголчууд өөрсдөө хийсэнгүй. Канадын “Simon Fraser” их сургуулийн эрдэмтэд энэ судалгааг хийжээ. Тэд монголчуудыг зүгээр нэг айлгаад өнгөрөх гээгүй нь мэдээж. Улаанбаатар хотын бохир агаар амиа алдсан гэж бүртгэгдсэн 10 хүн тутмын нэгд нь ийнхүү үхэл авчирчээ. Энэ нь зам тээврийн ослоор амь үрэгдэгсдийн тооноос их юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдолтой тэмцэх хуулиудыг санаачлан батлуулсан. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Америкийн мянганы сорилтын сангийн хөрөнгөөр “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж буй гэх боловч утаагүй зуух, эрчим хүчний хэмнэлттэй гэрийн дулаан бүрээс, барилга байшин зэргээр хотын гэр хорооллынхоныг хангах ажил нь дөнгөж 13 хувьтай явж байна. Энэ өвөл бас л бөөн утаан дундаа өвөлжинө. Агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ долоо, найм дахин их болчихоод байгаа. Цэвэр агаар гэгч төслийн мөнгө нь хаашаа орж буйг хотын захиргаа болон хяналтын байгууллагууд судалж үзээгүй л байна.

 

Х.Тулга   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top