Таны авч байсан хамгийн үнэтэй , мартагдашгүй бэлэг юу вэ?
“3 охин” хамтлагийн дуучин Х.Ану: Ер нь үнэтэй бэлэг ирж байгаагүй дээ. Түрүү жил харин манай гэрт өвлийн өвөө ирсэн. Тэгээд сагстай сарнай, бэлэг өгсөн нь үнэхээр сайхан байсан.
“Таван толгой”-н ТУЗ гишүүн Ж.Батзандан: Бэлгийг мөнгөн дүнгээр дүгнэдэггүй. Ер нь манай найзууд гадагшаа дотогшоо яваад ирэхдээ оргилуун дарс, дурсгалын зүйл гэх мэт бэлэгтэй ирдэг юм. Найзуудын маань сэтгэлээсээ өгсөн бэлэг бүхэн үнэтэй.
“SBN” телевизийн хөтлөгч Б.Батзаяа: Жаахан байхдаа л бэлэг их авдаг байсан. Хамгийн сүүлд үсэглэлийн баяраар бэлэг авсан юм байна. Тэрнээс хойш бэлэг аваагүй ээ.
“Шинэ үе” продакшны жүжигчин Ариунболд: Жилийн жилд л үнэтэй сайхан бэлэг авдаг юм. Гэхдээ дуучин С.Жавхлан Буриадын Ерөнхийлөгчөөс авсан гээд... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )