Алаг нүдэн Мөөжиг “Сити” дээд сургуулийн “бурхан”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Шинэ цагийн боловсролыг олгодгоороо бусдаас ялгагддаг “Сити” дээд сургууль байгуулагдаад 14 жилийг ардаа орхисон байна. Загвар дизайн, гоо зүйн сургалтаараа улсдаа толгой цохидог тус сургуулийн Бизнес удирдлага, хэлний сургалт нь сүүлийн таван жилд маш сайжирч, улсын их дээд сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээнд очсон билээ. Одоо бол “Сити” дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангийг төгссөн чадварлаг маркетер, мэргэшсэн санхүүч, нягтлан бодогчид томоохон аж ахуйн нэгжүүдэд амжилттай ажиллаж явна. Албан байгууллагууд ч “Сити” дээд сургуулийг төгссөн боловсон хүчнүүдийг ажилд авахын тулд эртнээс “захиалгаа” өгдөг болсон билээ. Хэдийнээс амжилттай яваа салбар болох Дизайны сургуулийнхан нь өвөл, хаврын “Гоёл” наадмуудад тогтмол амжилттай оролцон, эхний байрын шагналуудыг хамдаг уламжлалтай. Тус сургуулийг төгссөн чадварлаг дизайнер Монголын мисс А.Сарнайг Бээжинд болсон дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцоход... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top