Гэр бүл салалт, өнчрөл хагацал, архидалт, биеэ үнэлэлт, гэмт хэрэг, мансуурал гээд л энэ нийгэмд ороо бусгаа зүйл олон болж. Сэтгэл хирдхийлгэсэн аймшигт хэрэг, итгэхэд ч бэрх элдэв явдал зэрэг өдөр ирэх бүрт хүмүүс “шинэ мэдээлэл”-тэй нүүр тулсаар байгаад бараг залхах нь. Бас болоогүй ээ. Энд тэндхийн орц хонгил, булан тохойд орогносон эмнэлэг нэртэй агуулах охид эмэгтэйчүүдийн хувьд ганц “авралын гарц” нь болох дөхсөн энэ цагт “аборт” нэртэй хачин моод гарч ирсэн. Иштэй чихэр, үлгэрийн номноос ч салаагүй дунд сургуулийн балчир охид нь хүртэл хацар нүүрээ гоодож аваад хавийн баар хэсдэг ажилтай болчихож. Сонсох нь ээ, бандгар жийп унасан баян ах нарын харцыг булааж, бас халаасыг нь сэгсрэх шинэ ажилтай болсон юм байх. Мэдээж хэрэг хэн ч харсан хөөрхөн охинд харц унагаж, ганц шөнө ч боловч тэвэрч хэвтэхийн тулд хамаг байдгаа тэмтрэх эр олон байдаг болоод л охид ингэж явдаг биз. Өвөө шигээ эрийн гүзээг илж, сахалтай уруулд нь хацар юугаан өгч суугаа жаахан охид шөнийн клубт даанч олон харагдах юм. Үе тэнгийнхнээ залуусыг “Шалиг ам, шалдан гуя” гэж нэрлэчихээд ичих ч үгүй ахмаг насны харцуулыг дагаж одох эдгээр охидын өмсгөл нь оодгор хормойтой, зүүсэн гоёл нь шөнийн гэрэлд гэрлэн чимэглэл шиг тод. Гэвч тэдний дунд хэдхэн хоногийн дараа нүднийхээ будгийг урстал уйлаад эмнэлгийн үүд сахих... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )