Уран бүтээлээрээ шүтэн бишрэгчидтэйгээ уулзахыг зорьдог зоримог бүсгүй бол хийлч Дээгий. Тоглолт, зураг авалт, бичлэг гэж олон ажилд зэрэг амжуулдаг тэрээр ядаргаа тайлах шалгарсан аргатай гэнэ. Хэрэв бага зэрэг ядарсан бол шүршүүрт ордог байна. Нилээн ядарсан үедээ бол ил галын дэргэд сууж байгаад л 30-хан минутад багтаад ядаргаагаа тайлдаг аж. Тодруубал ил гал дээр сүүл шаргааж, халуун тосоор биеэ тослоод, галын илчинд биеэ ээгээд хэвтчихдэг юм байх. Ингэсэн тохиолдолд өнөөх их ядаргаа нь тайлагддаг бөгөөд энэ аргыг хэрэглэхдээ хүүгийнхээ ядаргааг давхар тайлдаг гэнэ лээ. Тэрээр энэ аргыг Монгол бүсгүйчүүдэд тохирсон арга гэж бодож байгаагаа хэлээд эхэндээ бага зэрэг эвгүй үнэртэй байх ч үе үе түрхээд байхад үнэрт нь дасчихдаг юм гэдгийг онцолж байлаа.
Мөн сүүн бариаг бас тэрээр таашаадаг юм билээ. Хэрвээ зав гарвал хааяа нэг сүүн бариа хийдэг газар орж сайхан ядаргаагаа тайлдаг бөгөөд энэ нь ардын уламжлалт ядаргаа тайлах арга. Ийм аргыг сүүлний тосонд дургүй бүсгүйчүүд хэрэглээрэй гэж зөвлөж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )