“Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүг сүүлийн үед урлаг, спортын хүн гэхээсээ илүү улс төрч гэцгээх болжээ. Тэрээр ИЗ-НН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод байгаа. Гэхдээ урлагаасаа холдохгүй бололтой. Улс төр, урлаг хоёрыг хослуулна гэнэ. Дэлхийн улс орнуудаар аялах ажил нь харин жаахан хойш тавигдах бололтой. УИХ-ын гишүүн З.Алтайн хамт олон газраар явж, сонирхолтой нэвтрүүлгүүд бэлтгэн монголчууддаа хүргэж байсан юм. Тиймээс ч холын аянд ганзага нийлж явсан нөхөр нь Иргэний зориг намд орж, улмаар Ерөнхий нарийн бичгийн дарга болмогц З.Алтай бас түүний нам руу хандарч, нэг дэмжигч нь болсон биз. Саяхан Г.Ганхүү хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Нийслэлийн засаг даргын дэргэд иргэдийн зөвлөл байгуулах саналаа дарга нарт нь уламжилжээ. Ерөнхийлөгчийн дэргэд Иргэний танхимтай, Ерөнхий сайдын дэргэд Иргэдийн зөвлөлтэй болсон. Тэгвэл хотын захирагчийн дэргэд нийслэлчүүдийн санаа бодлыг нэгтгэн зангидсан сайн дурын зөвлөл байхад болохгүй юм үгүй болов уу.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )