TV-8 телевизийн сэтгүүлч, зураглаачид хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22


“Бидэнтэй цуг байгаарай TV-8 ” хэмээн өөрсдийгөө рекламддаг тус телевизийн “Шөнийн толь” –ийн сурвалжлагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад  усанд живж байсан гурван хүний алтан амийг аварчээ. Наймдугаар сарын 16-ны шөнө дунд Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын хажууд ухсан нүхэнд хурсан гүний усанд гурван хүн живж байсан бөгөөд  тогтоол усны гүн ойролцоогоор гурван метр орчим байжээ.  Тэдгээр хүмүүс  барилгын талбайд манаа хийж байхдаа  архидан согтуурч маргалдсаны улмаас гүн ус руу орсон байна.  Хэрвээ жаахан л цаг алдсан бол живж буй хүмүүс  усанд эндэхгүй гэхийн баталгаа байхгүй байсан бөгөөд тэдний амийг аварсан "ТV8" телевизийн "Шөнийн толь" мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Ө.Давааням, сэтгүүлч П.Пүрэвжаргал нар иргэний үүрэг, сэтгүүлчийнхээ эр зоригийн хүрээнд нэг ч болов сайн үйл хийсэндээ баяртай байна хэмээжээ. Аливаа мэдээллийг газар дээрээс нь шууд сурвалжилдаг  TV-8 телевизийн сэтгүүлчид хотын амьдрал , хэрэг зөрчил, мэдээ мэдээллийг ард түмэнд шуурхай хүргэдэг шигээ эрдэнэт хүний амийг цаг алдалгүй шуурхай ажилласаны хүчинд ийнхүү аварчээ.

 

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргалмха(112.72.13.140) 2013 оны 11 сарын 16

сайхан л юм

0  |  0
Top