Москва мужийн амбан захирагч Сергейв Посад Евгений Душко болон түүний аавыг өчигдөр өглөө ажилдаа ирж байх замд нь буюу нийслэлээс 52 км-ийн зайд үл мэдэх этгээдүүд буудаж амь насанд нь халдсан талаар Аюулгүй байдлын комиссын хэвлэлийн албаны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдлээ.
Сергейв Посадын аав азаар амьд гарч өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хэргийн газарт ирэхэд Душког тархин тус газар нь буудан амь насыг нь хороосон бол түүний аавыг хүндээр шархдуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Талийгаач нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Москва мужийн амбан захирагчийн сонгуульд оролцож байсан юм. Тэрбээр Оросын ирээдүйтэй улстөрчөөр нэрлэгдэж, олны талархлыг хүлээсэн нэгэн байсан ажээ. Оросын иргэд түүнийг дэндүү шударга залуу байсан энэ зангаасаа болж амь үрэгдлээ гэж байгаа бол хууль хяналтын байгуулагынхан гэмт бүлэглэлийн гарт амиа алдсан байж болзошгүй. Учир нь сүүлийн үед тэрээр гэмт бүлэглэлүүдтэй тууштай тэмцэж, тэдний хууль бус үйлдлийг таслан зогсооход анхаарч ажиллаж байсан юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )