С. Хүрэлбаатар залуухан амрагтаа атгуулж хоёр эхнэртэй болох санаагаа орхив уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29


Монгол эрчүүдийг  хоёр эхнэртэй байхыг уриалж олон оныг үдэж буй хүн бол ховсчин С.Хүрэлбаатар. Бүх төрлийн өвчнийг тэр ч байтугай хүн төрөлхтөний шийтгэл болоод байгаа ДОХ-ыг ч ховсын аргаар эмчилж чадна хэмээдэг тэрээр амьдралынхаа 20 гаруй жилийг ховсоор эмчлэхэд зарцуулсан гэдэг.   Түүний ховсын нэгэн төрөлд  секс ховс ордог бөгөөд эрүүл залуу байхын тулд  хосууд долоо хоногт заавал гурван удаа секс хийх ёстой аж. Монгол ген, монгол цусаа хамгаалж үлдэхийн тулд  эрчүүд хоёр эхнэртэй байх ёстой хэмээн тунхагладаг  С.Хүрэлбаатар эмч  чухам энэ л зарчмаасаа болж гэр бүлээсээ салсан гэдэг.  Гэтэл хоёр эхнэртэй байхыг насаараа шахуу  уриалж буй С.Хүрэлбаатар эмчийн  санааг урвуулагч нэгэн бүсгүй гарч иржээ.  Түүний  залуухан амраг нь  С.Хүрэлбаатар эмчээс даруй хорь гаруй дүү бөгөөд  эмч маань   шинэ хамтрагчтайгаа суух төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Ховсчин  Хүрэлбаатар залуухан найз бүсгүйгээ ховсдож бодол санааг нь эргүүлж дөнгөлгүй өөрөө харин санаанаасаа буцаж залуухан амрагтаа атгуулж байгаа сурагтай.

 

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top