Ойрноос Ерөнхий сайд асан С.Баяр урьдын адил тойрон хүрээлэгчдээрээ өөрийгөө магтуулах хөгийн Пи Ар хийж эхлэв. Нэгэнт нурж унасан нэр төрөө сэргээх гэж оролдож буй бололтой. Ерөнхий сайдын суудлаа “өвчтэй” нэрээр Сү.Батболдод өгч, Солонгос, Америкт очиж эмчлүүлээд бие нь их сайжирсан хэмээн түүний гар хөл бологсод нь хашгиралдаж байна. Одоо Ерөнхий сайд бүү хэл Ерөнхийлөгч болсон ч бие хаа нь алзахгүй юм гэнэ. Улс төрд ухаан саруул, биеийн чалх сайтай нь зүтгэдэг хойно ийнхүү сурталдахын буруу гэж юу байхав. Гэхдээ С.Баярын гай, гавъяа хоёрыг хүмүүс аль хэдийнээ жинлүүрдээд үзчихсэн, хар муу тал нь илүү жин дараад байгааг тогтоочихсон байгаа юм. Гайтай 7 сарын 1-ний үймээн самууны талаар УИХ-аас улс төрийн дүгнэлт гаргахгүй одоо болтол хүлээлгэж буй нь С.Баяртай холбоотой гэж учрыг сайтар мэдэх эх сурвалж хэлж байна. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайдад цэргийнхний хэллэгээр ёстой баруун, зүүнээ ч мэдэхгүй хятад цусны орчуулагч залуу Д.Зоригтыг томилж, их улс төр рүү гараас нь хөтлөн оруулж ирсэн нь балаг болж байгаа. Оюу толгой, Таван толгойг гадаадынхантай хувааж идэхэд С.Баярт нас залуу цус шингэн, юмны учир мэдэхгүй пацаанууд хэрэг болсон бололтой. Оюу толгойн гэрээ хууль бус болсонтой санал нийлэхгүй хүн бараг үгүй. Сайн гэрээ болсон хэмээн сөргүүлж магтах хүмүүс нь хөлсний хэдэн бичиглээчид, одоо УИХ-д сууж буй алиа марзан нөхөд л байх шив дээ. Таван толгойн 40 хувийг Хятадад өгсөн нь үнэхээр Но-той. Хятадууд удахгүй энэхүү 40 хувь дээрээ монголчуудад оногдсон хувьцааг худалдааж аваад л 51 хувийг эзэмшдэг болох боломжийг нь нээгээд өгчихсөн байна. Саяхан хэсэг эрдэмтэд үүнийг нь нотлоод өглөө. С.Баярын хүрээллийнхэнээс ийм л хорон муу зүйл гарч байгаа юм. Тэрээр хэд хоногийн өмнө Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар өөрийн дотнын найз Доржбал гэгчийнхээ хүү Д.Далайжаргалыг шууд томилуулсан байх юм. Доржбал нь түүнийг Орост Элчин сайдаар ажиллаж байхад хамт “хоол” хороож байсан юм гэнэ. Бас болоогүй ээ, хар тамхины хэргээр мөрдөгдөж байж. Ер нь тамхины наймаачдын нэлээд том хүрээллийнхэн Европ, Азиийн олон оронд тархан байршиж буй. Тэд ихэвчлэн дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байна. Ихэнх нь С.Баярын тойрон хүрээлэгчид юм гэнэ лээ. Цөмөөрөө л мөнгө ихтэй хүмүүс. Тиймээс С.Баярын томилгооны нөлөө тасрахгүй бололтой.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )