Залхуугаа давах алтан дүрэм

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 24

Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?

Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад урагшаа

1. Сэтгэлийн хөдөлгөөнөөс

Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь “би чаднаа” гэж. Гэхдээ энэ үгийг л чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлэхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.

2. Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод

Ямар нэг баяртай зүйлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтанд хүрч байсан үеэ дурс, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараад ирнэ.

3. Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл

Өөрийхөө хийх гэж байгаа зүйлээ амжилтгай хийснээр төсөөл. Ургуулан бод.

4. Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг заваараа байнга уншиж байх.

Ингэснээр мэдээж та тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мздрэх болно.

За ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд энгийн боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх “5 сайн” зарчмыг та бүхэнд хүргэе Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Бид яагаад болохгүй гэж.

1. Сайн нягт нямбай байх

2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх

3. Сайн зохион байгуулалттай байх

4. Сайн хэвшүүлэх

5. Сайн сахилга баттай байх

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top