Жүжигчин О.Энхтуул “биеэ үнэлжээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 24


 

 Сайхан бүсгүйн хорин нэгэн шинжийн 19-нь  байдаг  хэмээн шагшигддаг жүжигчин  О.Энхтуул харийн бэр болсон нь түүнийг гэдэг олон залуусын зүрхийг зүсэн нууцхан гунигт унагаж байснаас хойш    нэлээд хэдэн жилийг үджээ.  Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Гэхдээ л хоёрхон сая монголын маань сор болсон сайхан бүсгүйн удам угсаа эрлийзжээд эхлэхээр монгол цус, монгол ген яана даа хэмээн ил далд харууссан хүмүүс цөөнгүй.  Харь хүний тогоог барьж хааяахан эх орондоо  ирдэг жүжигчин бүсгүй маань  SBN телевизийн бүтээж байгаа “Гэр” олон ангит кинонд тоглохоор энэ зун эх орондоо ирсэн билээ.  Харийн оронд амьдарч буй түүнээс элэг нэгтнүүд нь  сонин дуулах гээд тэсэн ядан байгаа нь мэдээж. Энэ л учраас түүнээс ярилцлага авахаар сэтгүүлч утас цохижээ. Харин хариуд нь “Нэг сая төгрөг өгчих. Тэгвэл арван асуултанд чинь хариулъя” гэсэн байна.  Буруу дуулаагүй байгаадаа хэмээн дахин лавлахад яалт ч үгүй дээрх хариултыг дахин хэлжээ. Нанчид хүртчихээд ингэж хэлэв үү, надаар тоглоод байна уу хэмээн хэсэгтээ гайхсан юм байх.  Харь хүний эхнэр болж хадмын хаяа түшсэн биш өөрийгөө үнэлдэг болж. Гэхдээ нэг сая төгрөг байхдаа яахав дээ. Нэг мөсөн ахиухан мөнгө хэлэхгүй хэмээн толгой сэгсэрсээр буцсан гэнэ

 

 Б.Эрдэнэ.

Top