Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон Засгийн газрыг огцрохыг шаардсан шаардлагаа хүргүүлж буй тухайгаа мэдэгдлээ. Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болсон, Тавантолгой ч мөн ийм замаар орох нь тодорхой боллоо. Түүнчлэн нийслэлийн өнгө үзэмжийг бууруулж байгаа гэр хороолол, тэнд ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Хог хаягдал, утаа тортог хэрээс хэтэрлээ. Уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгөнөөс гэр хорооллын өрхүүдэд хоёр өрөө байр олгох асуудлыг удаа дараа шаардсан байна. Энэ удаа ч мөн шаардлагадаа дахин дурдсан гэнэ. Т.Хасбаатар тэргүүтэй Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн зүгээс Засгийн газрыг огцруулах 24 дахь шаардлагаа ийнхүү өнөөдөр хүргүүлж байгаа ажээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )