Дуучин Ж.Алтанцэцэг нөхөртөө эрхлэхээрээ алгадуулах гээд уйлдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 26


 Монголын рок попын нэгэн өнгө төрхийг тодорхойлж яваа дуучин Ж.Алтанцэцэгийг  хүчтэй хоолойтой, сайн дуучин гэж ард түмэн ам сайтай байдаг. Түүнийг дэндүү сайн ханьтай хэмээн рок попынхон ярилцдаг агаад төрсөн өдрөөр нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмсэн студийг нөхөр нь бэлэглэсэн гэж байгаа. Техник технологийн ололтыг гайхуулахуйц тус студийн продюсерээр Ангирмаа, ажилчдаар нь “University best songs”-ийн шүүгчээр ажиллаж олны танил болсон Рагу, Dj Шаман нар ажилладаг  гэхээр ямархуу чансааны уран бүтээл хийдэг студи гэдэг нь илт биз ээ. СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээрээ төгссөн болоод ч тэрүү поп опера чиглэл ямар байдгийг ард түмэндээ мэдрүүлэхээр Алтаа маань завгүй гүйж яваа.  Тэрээр  дуу хөгжмийн найруулга, хоолой бичилтийг авьяаслаг шилдэг уран бvтээлчид мэргэжлийн өндөр тvвшинд хийнэ гэж амласаныхаа дагуу завгүй ажиллаж байгаа билээ.  Их ажлынхаа хажуугаар дуучин бүсгүй маань  алжаалаа тайлахдаа саунд сууж, массаж хийлгэх, дэлхийн сонгодог зохиол уншиж, найзуудтайгаа дарс уух зэргээр цагийг зугаатай өнгөрөөдөг гэсэн. Мөн хүүхэдтэйгээ нийлэн хүүхэлдэйн кино үзэх туйлын дуртай бөгөөд хааяа ханьдаа хачин их эрхэлдэг гэнэ. Хошуугаа цорвойлгож хөлөө жийгээд хүүхэдтэйгээ зэрэгцэн эрхэлж байгаад алгадуулах гээд уйлдаг гэнэ шүү. Бүсгүй хүн нөхөртэй эрхлэхээс илүү жаргал гэж юу байх вэ. Эрхэл дээ эрхэл бүсгүй минь.

 

Б.Эрдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top