“Ам цангав” хэмээх содон нэртэй хоолны газар Төв аймгийн Лүн суманд байдаг бөгөөд жүжигчин Мягмарнарангийнх гэдгийг замын жолооч нар тэр тусмаа баруун аймгийнхан андахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Мягмарнаран өөрийн хоолны газраа гайгүй сайн рекламддагаас гадна үйлчилгээ хоолны амт гайгүй болохоор баруун зүгт явах хүмүүсийн орох дуртай газрын нэг гэхэд болно. Хоолоо идчихнэ, алжаалаа тайлаад амарчих дэн буудалтай ганц нэг пиво ууж болохоор гайгүй тохилог газар тул хөдөөдөө л “Чингис”. Гэтэл “Ам цангав”-т арай биеэ үнэлэгчид үүрлээгүй байгаа даа. Сүүлийн үед уг газар массаж хийдэг нэртэй эвгүй хэдэн охид байрлах боллоо гэсэн таагүй яриа чих дэлсэх боллоо. Өөрийнхөө залуу насыг дотуур байрны бэлэн хоолтой оюутантай зүйрлэдэг нэрт жүжигчин маань харин одоо цагт хүний асгасан хөлсний хэмжээгээр л амьдралын сайн сайхан ирдэг гэж үздэг тул арай ч амар хялбараар мөнгө олох гэсэн завхайрлыг дэмжихгүй биз ээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )