Хэнтий аймгийн Батноров сумын III багийн нутаг Баруун булгийн адаг гэдэг газарт энэ сарын 20-нд ойн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон орон нутгаас 74 хүн гарч түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр оройны байдлаар түймрийг бүрэн унтрааж амжаагүй, дөнгөж цурманд оруулжээ. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Баянголын ногоон төгөл гэх газар түймэртэй байна. 20 га орчим талбайг хэдийнэ шатаагаад байгаа түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 24 цагийн турш ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )