Орон нутгийн онгоц дахиад л ослын буулт хийлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 25

Агаарын хөлгүүд маань нэг л биш ээ. Сүүлийн жилүүдэд сав л хийвэл осолдох гээд байдаг болчихож. Хүний аминд хүрсэн ослыг эс тооцвол хичнээн удаа дээсэн дөрөөн дээрээ дэнжигнэн газардав даа. Өчигдөр Улаанбаатар-Улаангомын чиглэлийн нислэг саатлаа. Зорчигчдоо суулгасан “Изинис Эйрвэйз” компанийн онгоц гэнэт нислэгээ нэг цагаар хойшлуулжээ. Тэгээд дахиад агаарт хөөрмөгцөө буцаж буусан байна. Ингэхдээ ослын буултаар буужээ. Золтой л аваар хийчихсэнгүй. Учрыг лавлатал гэрэл чийдэн нь ажиллахгүй байсан юм байх. Уг онгоцонд 60 орчим хүн сууж явсан гэнэ. Газардсан онгоцонд инженер техникийн ажилтнууд нь үзлэг хийж, засварлах  ажилтай болсон тул нислэгийг бүтэн өдрөөр хойшлуулахаас аргагүй болжээ. Харин зорчигчдод нисэх буудлынхан нөхөн олговор болгож хүн бүрд 20 мянган төгрөг өгсөн байна.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top