Муурны хэлийг хэрхэн ойлгох вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 25

Муурны хөдөлгөөн, байр байдлыг хараад л юу хэлээд байгааг мэдэж болно. Муур баяр хөөртэй байвал чихээ соотойлгож сүүлээ моодойлгодог. Чих нь хажуу тийш эргээд, сүүл нь оодойж тахийсан байвал муур маш их аз жаргалтай байгаагийн шинж. Харин сүүл нь шулуун байвал жирийн тайван байдлыг илтгэдэг бол сүүлээ унжуулсан муур өвчтэй байгаа эсвэл гунигтай байгаагийн илрэл юм. Сүүлээ сагсайлгасан байвал таны муужгайхан тулалдахад бэлтгэж байгаа эсвэл айсан байдлын дүр зураг юм. Муураа яагаад байгааг ажиглан зөв оношлох нь эзэн таны муурандаа санаа тавих ажлын нэг хэсэг юм шүү.

Ээж муур голдуу зулзагануудаа сүүлээр нь тоглохыг зөвшөөрдөг. Харин ядарсан үедээ түүгээрээ ташуурдах нь бий. Тиймээс энэ дүр зургийг харвал муур тань ууртай байгааг анхаараарай.

Уруулаа долоох, хурц хүржигнэх, нүдээ хурдан цавчих зэрэг нь уцаартай байгаагийн шинж. Харин тайван байгаа муур өөр муур луу дайрдаггүй. Муур тань нүдээ хагас аниатай тайван сууж байвал амар тайван байгаа хэрэг. Зарим хүмүүс муур луугаа ирмэхэд буцаад ирмэж байвал үнсэж байгаа илрэл гэж ярьдаг. Муурны хүүхэн хараа нь томорсон харагдвал мууранд их сонирхолтой багаагийн шинж харин жижгэрсэн байвал сонор сэрэмжтэй байдлыг нь илтгэнэ.

Сахалных нь байдлаар мөн шинжиж болдог зөвлөгөөг дурдъя. Муурын сахал чигтээ сарвайсайн байвал нөхцөл байдал тааламжтай, зугаатай байгаагийн илрэл. Хоол өгөхийн өмнө, эсвэл ямар нэг юм барьсныхаа дараа сахлаа тийм болгодог байна. Архирах үед муурын сахал хойшоогоо болсон байдаг. Хүн эвшээхдээ амаа том ангайлгаж, дуу гарган эвшээдэг. Үүнтэй адил муур ч гэсэн янз бүрийн дүр үзүүлж болно. Тиймээс айх шаардлагагүй.

Ойлгогдошгүй шинж байдлуудыг хэрхэн ойлгох вэ?

Муур гэртээ өөрөө орохгүй, миавлаад хаалга онгойлгож өгөхөөс нааш орохгүй байвал муурын зам саадгүй байхыг хүссэн шинж. Ямар нэг араатан амьтнаас айгаад байгаа сэтгэл зүйн айдастай байна гэсэн үг. Тэгээд хаалга онгойлгож өгөхөд ямар нэг аймаар зүйл байхгүй байгааг хараад орно. 

Муурны сандрах энэ сэтгэл зүйн айдас нь мууранд нэг л тохиолдвол үргэлж тэгээд байдаг болчихдог. Муурны санаа бодол эсрэгээрээ эргэдэг гэсэн үг. Жишээлбэл гадаа бороо орж байлаа. Байшингийн урд сууж байсан муур магадгүй байшингийн ард бороо ороогүй байх, тийшээ явъя гэж боддог гэсэн үг.

Муур гэдэг чинь өөрийнхөө жижиг ертөнцдөө их адал явдалтай амьдардаг өөрийн зөнгөө дагаж амьдардаг амьтан юм. Тиймээс бороо ороход урд байж байгаад хойшоо яваад өгвөл гайхах хэрэггүй гэсэн үг. Хойно бороо орж байгааг шалгаар явсан хэрэг. Муураа улам сайн ойлгож шинэ нээлт, ойлголт гаргахад тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unknown(192.82.74.71) 2025 оны 03 сарын 13

Манай муур хүзүүгээрээ хөшөөд зүгээр болдоггүйээ яаж зүгээр болгох уу санаа зовоод байна гэнэт үхэх шалтгаан 55 хувь бна

3  |  1
Chimeg(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Manai muur vvdrvv ywaad orilood bhin nileen hd honchloo gargaad butsaj oruulhaar zvger untachihiin

4  |  1
өнөрө(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Хэрэв муурны бие нь өвдөөд бвал эмч биш гэрээрэ яаж эмчлэх вэ??

4  |  0
өнөрө(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Хэрэв муурны бие нь өвдөөд бвал эмч биш гэрээрэ яаж эмчлэх вэ??

5  |  0
Хорол(108.232.113.191) 2025 оны 03 сарын 13

Маш их баярлалаа. Олон хоногоор явах болоод айлд үлдээсэн юм. Ирээд шууд авсан. хүү охин бид 3 Люсигээ маш их санасан. Тэгсэн стресстээд гомдоод их хэцүү байна. Яах вэ? Бид бүр шаналж байнаа.

5  |  0
нинжин(66.181.178.225) 2025 оны 03 сарын 13

яаж муур арчилах вэ?

7  |  0
нинжин(66.181.178.225) 2025 оны 06 сарын 23

муур яаж арилах вэ

4  |  3
нинжин(66.181.178.225) 2025 оны 06 сарын 23

муур яаж арилах вэ

5  |  3
bujigdai(59.153.114.223) 2025 оны 03 сарын 13

уни педгбоө өрөйс рсбло ыбри роблрс броөс ышугжөти

3  |  1
Надка(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Хөөх би зэрлэг муур хүртэл тэжээж байсан гэхдээ ийм учар жанцан харж байгаагүй

6  |  1
Биндэръяа(192.82.75.8) 2025 оны 03 сарын 13

Одоо хүн бүр муураа ойлгож байгаа байх. Танд амжилт хүсье

9  |  0
уншигч(66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

баярллаа

13  |  6
золоо(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

их гоё мэдээлэл олон хүн уншаарай

13  |  1
золоо(103.10.22.30) 2025 оны 03 сарын 13

их гоё мэдээлэл олон хүн уншаарай

14  |  1
номин(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

муурны тухай ойлгуулж өгсөнд баярлалаа

14  |  1
Close menu