Хоёр хоногийн дараа Мүүнийн шашныхны нэр, зүсээ хувилгасан шашны наадам болох гэж байна. Мэдээж манай ерөнхийлөгчийн ивээл дор. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ наадамд зориулан 150 сая төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгож, гадаад харилцааныхаа сайдаар ажил хэргийг нь зохион байгуулахаар томилоод өгчихөөд байна. Сайд нь хангуг ноёны шашинг сурталчлаад завгүй харайж явахад ар хударгаар нь Б.Хурц золигт гарчихав. Гадаад харилцааны салбар нь ямар түвшинд байгааг өнгөтөөр нотолж өгсөн энэ хэрэгт хумсны толион чинээ анхаарал хандуулаагүй, цөмийн хаягдал булшлах асуудал өндрөө аваад байхад утгатай ганц өгүүлбэр хэлэхгүй байгаа Г.Занданшатар сайд шашны арга хэмжээг их сайн зохион байгуулж байх чинь. Суралцмаар юм гээч. Ерөнхий сайд С.Батболдын хувьд мөнгө төгрөг, танхмынхаа гишүүнийг гаргаж өгөөд зогсохгүй өөрийн мэдлийн, өөрөөр хэлбэл өөрийнхөө ивээлд авсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй сурталчлуулж байна. Бяртай юм аа.
Анх энэ наадам болох сургаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээлэл зөндөө гарч байсан. Ерөнхийлөгч маань тэгэхээр мэдээлэл аваагүй байж таарахгүй л болоод байгаа юм уг нь. Гэтэл “ивээл дор гэдэг “малгай” л өгсөн, шашин гэж мэдээгүй, шашин гэж хэлээгүй” гэх “элий” үг зөвлөхөөрөө хэлүүлээд сууж байна. Монголын төр засаг нэг муу шашны номлогчид тархидуулж байгаа юм чинь....Үргэлжлэлийг энд дарж уншина уу.....
Сэтгэгдэл ( 0 )