Аугаа үйлийг хийхэд золиос гардаг гэдэг нэг мэргэн түргэн ч билүү хүний хэлсэн үг байдаг санагдаж байна. Одоогоос 21 жилийн өмнө Монгол улсад Ардчилсан Хувьсгал өрнөж, Ази тивийн цээжинд жижигхэн Монгол улс “хөх” улс болсон юм. Ингээд яривал хөгшин хүний ч юмуу, хэн нэгэн партизаны үг мэт боловч үнэн хэрэг дээрээ тэрхүү хувьсгалын золиос болсон нэгэн үеийн төлөөлөл болон бичиж сууна аа гэж.
Боловсролын золиос:
Эвлэл, пионер гэдэг үгний утгыг сайн ойлгохгүй ч улаан бүч, энгэрийн тэмдгийг нь л лав сайн мэддэг байсан юм. Аав, ээжийн авч өгсөн туулайтай цүнх, шинэ дэвтэр, сурагч үзэг гээд өмнө харж, үзэж байгаагүй сайхан бүхнээ тэврэх шахам өглөөг хүлээж байсан тэр мөчийг хэзээ ч мартдаггүй юм. Арай гэж өглөө болгоод сургуулийн зүг гүйх шахам явсаар нэгдүгээр ангийн сурагч болж байсансан. Хэ хэ. Анхны үсгийг “А” гэж заалгадаг л гэж бодож байсан чинь манай ангид “А” үсэг нь арай өөр хэлбэрээр орсон бөгөөд тэр нь дараа нь харах нээ Монгол бичиг байлаа. Ёстой нөгөө шоконд орно гэдэг шиг Абу, Эбү гээд л хэдэн эгшиг үсгээ үзээд овоо монгол бичгээр уншиж сураад “Абу ирэв” мирэв болчихсон тууж явсаар гуравдугаар ангид орж явчихлаа. Зуны амралтаа өнгөрөөгөөд сурсан зангаараа өөрөө дэвтрээ 4Б ангийн сурагч гэж хаяглаад хичээлдээ гүйгээд очсон чинь би гэдэг хүн, би ч юу байхав дээ манай ангийнхан тэр чигтээ дөрвөө алгасаад тав руугаа ниссэн байлаа. Гүн шоконд оров оо хөөрхий....Үргэлжлэлийг энд дарж уншина уу......
Сэтгэгдэл ( 0 )