Баабар нэг удаа “Цонхоор санаандгүй чулуу шидэх тоолонд хуульчдын толгойг онодог” хэмээн шоглож байж билээ. Энэ үнэн ажээ. Монголд өнөөдөр юу олон байна, хуулийн мэргэжилтэнгүүд. Бараг дээд сургууль болгон хуульч бэлтгэдэг. Гайхалтай нь бас тэдгээр хуульчид нь нойлын ногоон тэгүүд. Үүнийг худлаа гэх хүн гарахгүй байх аа. Саяхан нийслэл хотод хуульчдын сонгон шалгаруулалт боллоо. Шалгаруулалтанд 800 гаруй хуульч хамрагджээ. Шалгалтын дүнг харсан чинь харин дөнгөж 180 хүн арай ядан тэнцсэн байх юм. Бусад нь байдаггүй ээ, цөмөөрөө гологдол болсон байна. Шалгалтанд орсон хүн бүр 200 оноо цуглуулах ёстой байж. Түүнийхээ 140 оноог нь авчихвал мэргэжлээрээ ажиллах боломжтой байв. Харамсалтай нь, тийм олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд жагслаа. Одоо харин тэднийг гэрт нь зүгээр суулгаад яахав, зам, барилгын мэргэжсэн ажилчин бэлтгэх дамжаанд суралцуулаад Оюу толгой, Таван толгойн зам дээр юмуу, эсвэл Мянганы зам барих, хотын зам, барилга хийх ажилд оруулбал наанадаж амьдралд нь тустай, цаанадаж эх орны бүтээн байгуулалтанд хэрэгтэй юм даа.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )