УИХ-ын гишүүн улсын баатар Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгийг төлөөлөн УИХ-д нэлээд олон жил сууж байгаа. Гэтэл ирэх жилийн сонгуулиар ардчиллын алтан хараацай маань тойргоо сольж Хэнтий аймгаас нэр дэвшихээр сэтгэл шулуудан тэр зүг рүү хөрөнгө мөнгө анхаарлаа хандуулах болжээ. Үүнд нь гоморхсон Сэлэнгэчүүд эгэл нэгэн байхаас нь улсын баатар болтол нь дэмжсэн. Эцэст нь ингээд үнсэнд хаягдсан шалз шиг хаяад явчих байсан юм уу, ёстой л хүний хүү хүрэн бөөртэй гэж юутай үнэн үг вэ хэмээн дургүйлхэж байгаа гэнэ. Дашрамд хэлэхэд Хэнтий аймаг Бат-Үүлийн аав нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ баавайн нутаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )