"Монголын дээдсийн таалдаг бүсгүй" хэмээх гуншин зүүх болсон мисс Г.Оюунгэрэлийн өвөр хувааж асан "Эко" Нямдаваа нь, "Алтан тариа"-н П.Цэнгүүний охин Юнатай нүсэр хурим хийж, Монголын баячуудын зиндаархуу хуримын жишгийг эвдэн сүрийг үзүүлсэн. Энэ үеэр мисс Г.Оюунгэрэл эх орондоо саатан өөрийн дураар тухалжээ. Тэрээр нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд асан эрхэмтэй сарнай дэвссэн замаар онгоцноо морилсон гэх дуулиан тарьж байсан. Энэ нь мисс Оюунгэрэл романтик учрал, гэнэтийн сюрпризд дуртайг нь илтгэх агаад тэрээр энэ удаад, "Монгол шилтгээн"-ий VIР өрөөнд олны танил нэгэн дуучин эрхмийн хамт хонон өнжин зугаацаж алжаалаа тайлсан гэнэ. Мөнөөх дуучин эр нь рок поп стильдээ үнэнч төдийгүй сүүлийн үед их л нэр олж яваа, эмс охидтой ч нэг бус удаа нэр холбогдож явсан нэгэн аж. Харин энэ удаад Г.Оюунгэрэл өөрийнхөө бие дээр усан үзэм асган дуучин амраг нь түүнийг амтархан идэж их л янаг дотно байсан сурагтай. Одоогоор яг хэн гэдэг дууч эрхэм миссийг зугаацуулж байсныг ихэд нууцалж байгаа аж.
А.Туяа.
Сэтгэгдэл ( 0 )