Сумын төвийн эмнэлэг. Мэс засал орж байна.
Эмч:
-Сувилагч аа, наркоз -оо өгөөрэй. Бушуухан унтуулаад авъя.
Сувилагч:
-За. Алийг нь вэ?
Эмч:
-Яагаав нөгөөхөө.
Сувилагч:
-Хараацай шувууны дэгдээхий шигээ, Ээ бүүвэй ээ бүүвэй…
***
Эмнэлэг.Эмч нарын өглөөний үзлэг. Палат №1. Гурван өвчтөн хэвтэнэ. Эмч ээлж дараалан жижүүрийн сувилагчаас онош, эмчилгээ зэргийг асууна.
Эмч /Э/:
-Энэ яасан хүн билээ?
Сувилагч /С/:
-Цагаан мах нь эргэчихсэн юм. Шамбарам-тай.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йод түрхэж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Өвчтөн /Ө/: байхгүй.
Дараагийн өвчтөн.
Э:Энэ яасан хүн билээ.
С:Цагаан мах нь эргэчихсэн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Байхгүй.
Гурав дахь өвчтөн.
Э:Харин энэ яасан хүн билээ?
С:Хоолой нь өвдсөн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Йодоор арчихдаа надаас л эхэлж баймаар байна.
***
Нөхөрт гарах зарим шалтгаан
1.Ээжийн үглээнийг нэг мөр зогсоох.
2.Урт хормоотой цагаан даашинзнаас өөр өмсөх юм олдохгүй байх.
3.Хотын бүх дүүргийн цагдаа, эрүүлжүүлэх, эмнэлэг, морг, албадан саатуулахын жижүүрийн утсуудыг нэг мөр мэдэж авах.
4.Хуриман дээр зад авах.
5.Амьдралын чинь хамаг сайхан үеийг хэн баллаж хаясныг хэзээ ч марталгүй тогтоож авахын тулд.
***
“Хулхи архины чанарын тухай хууль”-ийг батлах гурав дах удаагийн хэлэлцүүлэг Хордлогын төвийн төлбөртэй өрөөнд дууслаа.
***
Эмч: За өөрөө чинь тэгээд шийд гаргаж чаддаггүй эмгэгээр үйлээ үзэж байгаа гэл үү?
Өвчтөн: Үгүй одоо яг тийм гэхэд бас хаашаа юм бэ.
***
Сайт дээр ирсэн захидал:
Өнөө өглөө боссон чинь суганы харалдаа нуруун дээр гурван үрчлээс гарчихсан байх юм. Шөнө нь би дөч гарсан өвгөнтэй унтчихсан юм. Яанаа хөгшин хүнээс үрчлээс халдварлана гэж байх уу? Яаралтай хариу бичиж тус болооч.
***
Бүтэн сарын турш залуужуулдаг тос нүүрэндээ түрхсэн юм аа. Нүүрний цэврүүг найдвартай арилгадаг арга зааж өгөөч.
***
Өчигдөр анх удаа шилбэнийхээ үсийг хуссан юм аа. Тэгээд өөрийгөө аймаар майга гэдгийг мэдэж авлаа. Одоо яавал дээр вэ?
***
-Сталин гэнэт амь орвол яах байсан бол?
-Яав л гэж. Авсныхаа тагийг дотор талаас нь маажихгүй юу.
***
Эмнэлэг. Өглөө.
Сувилагч: Та ч өглөө сэрээд буруу хөлнөөсөө боссон бололтой юм аа.
Өвчтөн: Та яаж мэдэж байгаа юм бэ?
Сувилагч: Яахав дээ жижүүрийн эмчийн гутлыг өмсчихсөн яваа болохоор чинь л…
***
Инээвэл нас нэмнэ. Архи уувал нас хасагдана. Дүгнэлт: Архи уух болгондоо ээртлээ инээж байх хэрэгтэй.
***
Төрөлтийн төрөл
Анагаахын дээд. Шалгалт.
Багш:За чи хэдэн янзын төрөлт байдгийг хэлээдэх.
Оюутан: Эртэдсэн, оройтсон, буруу төрөлт.
Багш:Юу юу гэнэ ээ? Тайлбарлаадахдаа наадахаа.
Оюутан: Эртэдсэн төрөлт гэдэг нь хуримлахаас жилийн өмнө төрөхийг хэлнэ. Нөхрийгөө өөд болсноос хойш гурван жилийн дараа төрөхийг оройтсон төрөлт гэнэ. Эхнэрийнх нь оронд хажуу айлынх нь хүүхэн төрөхийг буруу төрөлт гэдэг.
***
Хэл ярианы согог засдаг эмчийн өрөөний хаалга онгойно.
-Эмд ээ, олох уу?
-Ол ол.
***
Эмийн сан.
-Танайд нөгөө нэг юу билээ дээ нөгөө нэг ацетилсалициллын хүчил байгаа юу?
-Та аспирин авах гээд байгаа юм байна шдээ.
-Нээрээ тийм наад нэг үгийг чинь ер тогтоож авахгүй юм.
***
Нэг эмээ эмчид үзүүлж байна гэнэ.
-Яанаа хүүхэд минь. Эмээ нь нэг их гачин өвчтэй болчоод байна аа. Нэг суухаараа суугаад л суугаад л суугаад л байх юм. Тэгэж байгаад нэг хэвтэхээрээ хэвтээд хэвтээд л хэвтээд л байх юм…
-Эмээ минь тэр хаалга харж байна уу, онгойлгож гараад яваад л яваад л яваад л байдаг юм шүү.
***
Хагалгаанд ороод мэс заслын орон дээр хэвтэж байхдаа сонсмооргүй үгс:
***
Утас дуугарна. Утасны цаанаас автомат хариулагч ярьж эхэлнэ:
Сайн байна уу? Та сэтгэцийн яаралтай туслалцаа өгөх итгэлийн устанд холбогдлоо.
Хэрэв та хэт хөөрлийн байдалтай байгаа бол 1-ийн тоон дээр хэд хэдэн удаа дарна уу?
Хэрэв таньд бусдаас хэт хамааралтай болсон мэт санагдаж байгаа бол 2-ын тоон дээр дарахыг дэргэдэх хүнээсээ гуйна уу?
Хэрэв танд ухамсар чинь олон хуваагдсан мэт санагдаж байгаа бол 3,4 ба 5-ын тоон дээр дарна уу.
Хэрэв бусдад мөрдөгдөн тагнадаж байгаа гэж харддаг донтой бол ямар ч тоон дээр дарах хэрэггүй. Таны хэн болох, танд юу хэрэгтэйг бид мэдэж байгаа. Хамгийн гол нь хаашаа ч явалгүй байж байгаарай, бид дугаар, хаягийг чинь тогтоогоод удахгүй ирж таныг авна.
Хэрэв шизофрени -тэй бол чимээгүй болоод анхааралтай сонсоорой. Чихэнд чинь аяндаа чимээгүй шивнэх дуу сонсогдож хэдийн тоон дээр дарахыг чинь хэлээд өгнө.
Хэрэв та сэтгэл гутралтай бол хэдийн тоон дээр ч дарсан хамаагүй. Тэртээ тэргүй танд хэн ч туслахгүй.
***
Нэгэн компаниас хүний нөөцийн мэргэжилтнүүддээ өгсөн удирдамж. “Хүний нөөцийн менежер нь ажилд орох ярилцлагад ирсэн хүнд дараах тохиолдолд татгалзсан хариу өгөх ёстой, үүнд:
***
Эмийн сан.
-Танайд идэвхжүүлсэн нүүрс байна уу?
-Идэвхжүүлээгүй нь л байна. Идэвхжүүлэхийн тулд 15655 гэсэн дугаар руу М гэсэн үсгийг мессежээр явуулах хэрэгтэй.
R.Slava
Сэтгэгдэл ( 0 )