Монгол Улсын ерөнхийлөгч Мүүнийн шашныхантай холбоотой юм биш биз

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

"Дэлхийн Энхийи их наадам" нэртэй сүржин наадам Монгол Улсад болж байгаа. Солонгосын Мүүнийн  шашныхны мөнгөөр санхүүжүүлж буй энэ наадмыг ерөнхийлөгч ивээлдээ авчээ. Бүр нээлтэд нь хүртэл  оролцох юм байх. Гэтэл мүүнийн шашин нь дэлхийд үргэлж муугаар хэлэгдсээр ирсэн. Уг урсгалыг үндэслэгч нэртэй нэг солонгос нөхөр 1950 оноос эхлэн өөрийгөө Христийн онцгой элч хэмээн танилцуулан, тахин шүтүүлэх болсон гэдэг. Танихгүй хүмүүсийг хооронд нь гэрлүүлж, эсвэл эхнэрүүдийг нь заавал өөртэйгөө сексийн харилцаанд орохыг шаарддаг  гээл элдэв гаж үйлдэл энэ шашинд хангалттай бий. Өөрсдийгөө хүн төрөлхтний жинхэнэ эцэг эх гэж нэрлэдэг Мүүн болон түүний эхнэр нь аль болох олон хүн цуглуулж,өөрсдийгөө тахин шүтүүлж ирсэн. Тиймээс ч зарим улсад энэ төрлийн шашны урсгалыг хуулиар хориглосон байдаг.  Гэтэл ийм шашныхны зохион байгуулж буй наадмыг Монголын төр, тэр дундаа төрийн тэргүүн нь дэмжинэ гэдэг хэр зөв ивээл вэ, Монгол Улсын Ерөнхийлөгч арай Мүүнийн шашныхантай холбоотой юм биш биз.

Эх сурвалж: Өөр мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top