Жүжигчин болоход аав нь баяр хүргээгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

"Өнгөт инээд хамтлагийн жүжигчин О.Бат-Өлзий, гавьяат жүжигчин С.Сарантуяа нар монголын сайхан гэр бүлд тооцогддог. Тэдний хүү Б.Тамир драмын театрын босгыг алхаж, аав ээжийнхээ шийрийг хатааж явна. "Би ч гэсэн жаргамаар байна", "Оролмаа эх", "Тамга төр" зэрэг жүжгийн гол дүрд тоглож, удам дамжсан уран бүтээлч болохоо нотолсон гэдэг. Аав нь анх хүүгээ "Чи жүжигчин болж алав даа" гэдэг байжээ. Хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх дуртай байсан Б.Тамир хэнд ч хэлэлгүй СУИС-д шалгалт өгч байжээ. Тэнцээд бөөн баяр болон, аавдаа хэлтэл "Тийм үү, хоолоо халаагаад ид, хөрчихлөө гэжээ.  Уг нь баяр хүргэе гээд хүүгээ тэврэх байх гэж бодсон гэдэг.

Эх сурвалж: Өөр мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top